Үүсгэн байгуулагч

Монголын ууган хувийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, эрдэм мэдлэгийн үрийг тарих ариун үйлсээ эхэлж байсан цагаас хойш хэдийнээ 24 жил болжээ. Энэ хугацаанд бидний хичээл зүтгэл гарган эхлүүлсэн ажлын маань үр дүнд Монгол улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдсэн 5 сургуулийн нэгэн байж сургалтын үйл ажиллагаагаа улсын жишигт нийцүүлэн чанартай явуулж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа олон жил ажилласан эрдмийн зэрэг цолтой, дадлага туршлагатай хамт олондоо талархал илэрхийлж байна.

Монгол Бизнес дээд сургууль нь "Бизнесийн удирдлага, мэдээлэл зүйн тэнхим", "Санхүү, нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхим", "Гадаад хэлний тэнхим" гэсэн мэргэжлийн тэнхимүүдтэй, нийт 59 багш, ажилтан, ажилчидтай өдөр, орой, эчнээ ангийн 560 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Суралцагчдадаа сурах таатай нөхцлийг бүрдүүлж 20 000 орчим ном бүхий электрон каталоги бүхий номын сан, 3 компьютрийн лаборатори, оюутны дотуур байраар ханган ажиллаж байна. Мөн оюутнуудаа төрөөс үзүүлэх бүх төрлийн дэмжлэг, тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамрагдуулж, сургуулийн зүгээс сурлагын чанарыг харгалзан төлбөрийг 20-100% хүртэл хөнгөлөлт үзүүлэн сурах, чадварлаг мэргэжилтэн болох хүслийг нь дэмжин ажиллаж байна.

Цаашид бид дэлхийн жишигт нийцсэн бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхийн тулд 2005-2020 он хүртлэх бизнес хөгжлийн стратеги боловсруулан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Та бүхний ажил үйлс, эрүүл мэнд өөдлөн дэвжиж, өнгөжин жавхаатай байхыг ерөөж, манай сургуульд тавтай морилж, бидэнтэй хамтран ажиллахыг урин мэндчилье.

Үүсгэн байгуулагч : Б.Эрдэнэсүрэн Доктор (Ph.D) , профессор