Оюутан танд Сургалтын албаараа дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.Үүнд:
1. Суралцагчын суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:
- Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах;
- Суралцагчын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, холбогдох нэгжээр шийдвэрлүүлэх;
- Суралцагчын суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох;
- МБДС-ийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа, Эрдмийн баяр зэрэг сургалттай холбоотой тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах;
2. Суралцагчын суралцах хугацаанд гарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан:
- Оюутныг дотуур байранд оруулах;
- Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;
- Суралцагчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах;
- Суралцагчын нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах;
- Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах;
- Суралцагчын соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах.
Та доорхи бичиг баримтуудыг Сургалтын албанаас авч болно. Үүнд:
- Дүнгийн тодорхойлолтыг хэвлүүлэнэн авч СА-ны эрхлэгчийн гарын үсэг, тамгаар баталгаажуулна.
- Чөлөө авахад чөлөө хүсэх маягтыг СА-ны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтнээс авч бөглөн зааварлагчид өгнө.
- Үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргахдаа СА-ны мэргэжилтэнд хандана.
- Хичээлийн хуваарь, хичээл сонголт, баталгаажуулалт хийхтэй холбоотой асуудал гарвал СА-ны мэргэжилтэнд хандана.