"ЯРУУ НАЙРАГ МИНИЙ СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР" НААДМЫН АВАРГА ТОДОРЛОО

Их засаг Олон улсын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит

"ЯРУУ НАЙРАГ МИНИЙ СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР" яруу найргийн наадам 2017 оны 3 дугаар сарын 16 –ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд харьяа, бүрэлдэхүүний 9 сургуулийн яруу найрагч оюутнууд уран уншлага болон өөрсдийн зохиосон бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс Санхүү, нягтлан бодох бүртгэлийн МОНГОЛ БИЗНЕС дээд сургуулийн оюутан С. Хонгорговь “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэнд баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


2017.03.20 read count: 48