​Япон-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний хурал

2004 оноос Японы Киото Компьютер Гакуин Их сургуультай тогтоосон харилцаа улам єргєжиж, "Японы нээлттэй тєв"-ийн шугамаар манай сургуулиас 1 оюутан тус сургуульд бакалаврийн сургалтанд суралцлаа.
2009 оны 10 сард Япон улсын Tokushimaгийн Их Сургуулийн профессор, багш, оюутнууд манай сургуульд анх зочлон ирснээс хойш тус сургуультай хамтарсан бидний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж 2010 оноос эхлэн жил болгон багш, оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон хамтран зохион байгуулж байна. Тус хурлуудад япон, монголын багш, оюутнуудаас гадна америк, өмнөд солонгос, вьетнам, өвөр монголын оюутнууд оролцож эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.

2011 онд манай сургуулийн удирдлагууд Tokushima Их Сургуульд зочилж тус сургуулийн үүсгэн байгуулагч Б. Эрдэнэсүрэн Токушимагийн их сургуулийн оюутнуудад лекц уншжээ.
2012 онд манай сургуулийн 4 оюутан тус сургуульд зочилж олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоос гадна япон улсын их, дээд сургууль болон япон соёл, зан заншилтай танилцаад ирлээ.
2009 оны 10 сараас Токушимагийн их сургуультай хамтран англи болон япон- монгол хэлний online сургалтыг 4-р курсын оюутнуудын дунд амжилттай зохион явуулж байна. Мөн тус сургууль дээр хүрэлцэн ирсэн Токушимагийн их сургуулийн професор, багш, оюутнуудад монгол хэл, соёлын тухай сургалт семинарыг тогтмол зохион байгуулж байна.

Монгол Бизнес дээд сургууль нь Япон улсын Токушимагийн их сургуультай харилцан оюутан солилцооны санамж бичигт 2013 гарын үсэг онд зурсан билээ. Энэ санамж бичгийн дагуу манай сургуулийн оюутнууд олон улсын зуны сургалтанд тогтмол хамрагдаж байхаар болсон.

2013 оноос манай сургуулийн төгсөгч Г. Ууганбаатар нь Япон улсын Токушимагийн их сургуульд магисрын зэрэгт үргэжлүүлэн суралцаж байна.

2013 оны 6-8 саруудад 1А ангийн Балжинням овогтой Долгорсүрэн нь олон улсын зуны сургалтын хөтөлбөрт хамрагдаж Япон улсын Токушимагийн их сургуульд суралцаад ирлээ.

2014 оны 7-8 саруудад 2Г ангийн Лувсан овогтой Лхамжав олон улсын ээлжит зуны хөтөлбөрт хамрагдсан.

Цаашдаа оюутан солилцооны хөтөлбөрөө улам бүр өргөжүүлэхээр санал нэгдэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 4-р курсын оюутнуудтайгаа хамтран япон судлалын танхимыг байгуулан ажиллаж байна.

Монгол Бизнес дээд сургууль Токушимагийн их сургуультай хамтран жил болгон багш, оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Монгол Бизнес дээд сургууль болон Токушимагийн их сургуультай хамтарсан багш оюутны олон улсын бага хурал.

Монгол Бизнес дээд сургууль Токушимагийн их сургуультай хамтран жил болгон багш, оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна. 2014 онд 7 дахь удаагийн хамтарсан бага хурал Зохион байгуулсан олон улсын бага хурлын сэдвүүд:

1. "Higher Education Based on Intercultural Communications Between Mongolia and Japan" – МБДС, Улаанбаатар, 2010 оны 9-р сарын 6-8.

2. "Current World Trade"- МБДС, Улаанбаатар, 2011 оны 9-р сарын 14.

3. "Cross-Cultural Communication" – Tokushima University, Japan, 2012 оны 1-р сарын 12.

4. "Trends of New Businesses in East Asian Countries"- МБДС, Улаанбаатар, 2012 оны 3-р сарын 16.

5. "New Business Chance in the Globalizing Society "- Монгол Бизнес дээд сургууль, Улаанбаатар, 2012 оны 9-р сарын 5.

6. "New Business Chances" – МБДС, Улаанбаатар, 2013 оны 9-р сарын 19.

7. "Current trends in Mongolia and Japan"- МБДС, Улаанбаатар, 2014 оны 9-р сарын 16