Эрхэм зорилго

Тус сургууль нь: “Улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах өндөр мэдлэг, мэргэжил бүхий бакалавр, магистрын зэрэгтэй, хөрвөх чадвартай, харьцангуй цөөн тооны чадварлаг мэргэжилтнийг дэлхийн жишигт бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага болно” гэсэн эрхэм зорилгоо анх 1994 онд албан ёсоор дэвшүүлснээс хойш арваад жил амжилттай хэрэгжүүлэн, зохих үр дүнд хүрч ирлээ.

Энэхүү Эрхэм зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд 1995 оноос дэвшүүлсэн: “Сахилга – Санаачилга – Сурлага-Судалгаа” хэмээх “Гурван С” -2006 оноос “Сахилга-Санаачилга-Сурлага-Судалгаа” гэсэн “Дөрвөн С”-ийн зарчмыг удирдлага болгон ажиллаж байна.

Тус сургууль хичээлийн шинэ жил бүрд тэргүүн ээлжид шийдвэрлэх хэд хэдэн тодорхой зорилт онцгойлж дэвшүүлдэг. Тухайлбал, энэ хичээлийн жилийн хувьд:

* Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний гуравласан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хөхүүлэн дэмжихтэй холбогдсон хууль эрхийн бүх актаа Боловсролын тухай шинэ хуулийн дагуу шинэчлэн, улам боловсронгуй болгож мөрдөх;

* Компьютерийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс шинэ лаборатори нэмж ашиглалтад оруулах;

* Багш нарын бүрэлдэхүүнийг докторын зэрэг, профессор цолтнуудаар, сургуулийн удирдлагыг дадлага туршлагатай ажилтнуудаар бэхжүүлж багш, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, үнэлж дүгнэх талаар тодорхой ажил зохиох;

* Нягтлан бодох, бүртгэлийн хичээлийн хөтөлбөрийг (Curriculum) Магадлан итгэмжлэлд бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.