Эрдэм номын буян хураасан Эх орноо хөгжүүлэх үе үеийн оюунлаг төгсөгчид бидний бахархал билээ

Эрдэм номын буян хураасан

Эх орноо хөгжүүлэх үе үеийн оюунлаг төгсөгчид бидний бахархал билээ

ИЗОУИС-н харьяа Монгол Бизнес дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн22 дахь удаагийн төгсөлт 2017-05-15 нд болж төгсөгчиддөө “Эдийн засаг- менежмент”, “Нягтлан бодох бүртгэл” , “Татварын эдийн засаг- нябо”, “Банкны эдийн засаг- нябо” мэргэжлээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгож, диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Суралцах хугацаандаа анги хамт олноо манлайлан суралцсан “Манлайлагч”, “Үлгэр жишээ”, “Шилдэг”, “Тэргүүний төгсөгчид” медаль, үнэмлэхээр шагнагдлаа.

Эзэмшсэн мэргэжлээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг бүх төгсөгчиддөө уриалж цаашдынх нь ажилд нь амжилт хүслээ.

Сурлагын өндөр амжилт үзүүлж төгсөж байгаа

3.91 голч дүнтэй Д.Мөнхзул, 3.73 голч дүнтэй Г.Пагмасүрэн, 3.71 голч дүнтэй Т.Хишигдэлгэр, 3.7 голч дүнтэй Л.Лхамжав, 3.7 голч дүнтэй С.Нямгэрэл нарыг “үлгэр жишээ төгсөгч”, 3.66 голч дүнтэй Б.Гантигмаа, 3.53 голч дүнтэй О.Тэргэл,

3.53 голч дүнтэй Д.Цэвээндорж, 3.51 голч дүнтэй М.Дөлгөөн, 3.5 голч дүнтэй Д.Мягмарсүрэн нарыг “шилдэг төгсөгч”-өөр тус тус шалгаруулж медаль, үнэмлэхээр шагналаа.


2017.05.16 read count: 87