Элсэгчдийн булан

Захирлын 2013 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тушаалын Хавсралт № 01

МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛЬД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Монгол Бизнес дээд сургуульд (МБДС) оюутан элсүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтална.

1.2 Элсэлттэй холбоотой үйл ажиллагааг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн шалгалтын комисс (ЭШК) зохион байгуулна.

1.3 ЭШК нь үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.4 Тус сургуульд оюутнуудыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 МБДС-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 3.3-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байна.

2.2 Ерөнхий шалгалт өгч, зохих болзолыг хангасан иргэний өргөдлийг Улаанбаатар хотод МБДС-ийн Элсэлтийн шалгалтын комисс, хөдөө орон нутагт Монголын их дээд сургуулиудын консорциумын элсэлтийн салбар комисс хүлээн авч бүртгэн шалгаруулж элсүүлнэ.

2.3 ЭШК нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлнэ.

2.4 Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох сургалтад орой ба эчнээ хэлбэрээр суралцуулна.

2.5 2.3-д заасан нөхцлөөр элсэн суралцаж байгаа оюутан Ерөнхий шалгалт өгсөн байх шаардлагагүй.

2.6 Элсэлтийн шалгалтын комисс нь элсэхийг хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах, нийтэд мэдээлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

2.7 Элсэхийг хүсэгчид элсэлт, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой мэдээллийг Монгол Бизнес дээд сургуулийн мэдээллийн самбар, www.mbi.edu.mn сайтаас тус тус авч болно.

ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

5.1 Сургуулиа төгсөөд орон нутагт ажиллахаар нутгийн захиргааны байгууллагатайгаа тохиролцож, гэрээ байгуулж баталгаажуулсан элсэгчид; (нотариатаар баталгаажуулсан гэрээ)

5.2 Ярилцлагын явцад гадаад хэл, бичих боловсруулах, сэтгэн бодох, санал бодлоо илэрхийлэх онцгой авъяастай болох нь тогтоогдсон элсэгчид;

ЗУРГАА. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ

6.1 Ерөнхий шалгалтын суурь хичээлийн онооноос хамаарч эхний жилийн сургалтын төлбөрийг 550-599 оноо авсан тохиолдолд 10%-иар, 600-649 оноо авсан тохиолдолд 15%-иар, 650-аас дээш оноо авсан тохиолдолд 20%-иар тус тус хөнгөлнө.

6.2 Олон улсын болон улс, аймаг, орон нутгийн чанартай тэмцээн олимпиад, эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцож шагналт байр эзэлсэн хүмүүс, урлаг, спортын онцгой авъяастай элсэгчдэд сургуулийн захиргааны шийдвэрээр эхний жилийн сургалтын төлбөрт 10 хүртэл хувийн хөнгөлөлт олгож болно.