Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлийн эконометрик шинжилгээ" сэдэвт бүтээл шалгарчээ

“Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ-Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон удирдагч багш Г. Дагвасүрэн, маркетинг 4А ангийн оюутан Г. Нямдорж, НББ 1-р ангийн оюутан Б.Болортуяа нартаа баяр хүргэж цаашдын шинжилгээ судалгааны ажил, сурлаганд нь өндөр амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний бага хуралд төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, оюутнуудын төлөөлөл болон нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нар бүгд 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус уралдаанд эрдэмтэн судлаач, багшийн 11, оюутнуудын 8, нийт 19 бүтээл оролцсоноос:

Оюутны ангиллын тэргүүн байранд МУИС, ШУС-ийн Эдийн засгийн онол-4 ангийн оюутан Г.Мөнхбаяр, О.Цолмон нарын “Ажилгүйдлийн үргэлжлэх дундаж хугацааг тооцох аргачлал, түүний хэрэгцээ шаардлага

дэд байранд МУИС, ШУС-ийн Эдийн засгийн онол-4 ангийн оюутан Б.Насан-Эрдэнэ, БС-ийн Санхүү-4 ангийн оюутан Б.Цэнгэл нарын “Гадаадын банк нэвтрэх тухай системт шинжилгээ”,

тусгай байранд Монгол Бизнес дээд сургуулийн Маркетинг-4 ангийн оюутан Г.Нямдорж, Нягтлан бодох бүртгэл-1 ангийн оюутан Б.Болортуяа нарын "Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлийн эконометрик шинжилгээ" сэдэвт бүтээлүүд шалгарчээ.



2016.11.18 read count: 150