Шинэ номын мэдээ

  • Экологи байгаль хамгаалал нөхөн сэргээлэлтийн технологи. / С.Цээпил, Б. Дорж, Н.Нямжав. –УБ: 2012.-288 х.
    Экологи байгаль хамгаалал нөхөн сэргээлэлтийн технологи. / С.Цээпил, Б. Дорж, Н.Нямжав. –УБ: 2012.-288 х.

    Энэ номонд хүрээлэн буй орчин түүний хамгаалал, экологийн асуудлууд, хөрсний элэгдэл, эвдрэл, нөхөн сэргээлтийн технологиудын талаарх мэдээлэл багтсан байна.

  • Газрын тос болон эрдэс баялгийн татварын харилцаа: Зарчим, сорилт, нөхцөл байдал. / Эмх. Филипп Даниэл, Майкл Кийн, Чарльз Макперсон. –УБ: Мөнхийн үсэг ХХК, 2012. -614 х.
    Газрын тос болон эрдэс баялгийн татварын харилцаа: Зарчим, сорилт, нөхцөл байдал. / Эмх. Филипп Даниэл, Майкл Кийн, Чарльз Макперсон. –УБ: Мөнхийн үсэг ХХК, 2012. -614 х.

    Энэхүү номонд газрын тос , байгалийн хий, эрдэс баялгийн салбарт үйлчлэх төсөв, татварын харилцааны талаарх онол, арга зүйн асуудал, ашигт малтмалын нөөцийн хайгуул олборлолт эрхэлдэг дэлхийн зарим орнуудад тухайн чиглэлээр баримталдаг татварын тогтолцооны практик арга зүй ба туршлага, сургамж, тулгарсан сорилтууд, тэдгээрийг хэрхэн оновчтой зохицуулж болох талаар мэргэжилтнүүдийн олон ургалч үзэл бодол, шинэ санал, зөвлөмж, арга зүйн асуудлууд нь манай улсын ашигт малтмалын салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, багш оюутнуудад шинэ санаа төрүүлэх сонирхолтой чухал сэдвүүдийг багтаасан байна.

  • Баянжаргал Д.  Эдийн засгийн математик. /Ред. Р.Энхбат. –УБ:МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2013. -385 х.
    Баянжаргал Д. Эдийн засгийн математик. /Ред. Р.Энхбат. –УБ:МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2013. -385 х.

    Уг номыг  эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд математикийн хичээлээр олж авсан мэдлэгээ улам баяжуулах, бие даан суралцах, эдийн засгийн хэрэглээтэй танилцах, гадаадын их дээд сургуулийн уралдаант шалгалтанд бэлтгэхэд зориулсан байна.

  • Шүрэнцэцэг Б. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг. /Ред. Ц.Цэцэгмаа, П.Одгэрэл. –УБ: “New Indigo” ХХК-ний хэвлэх, 2013.-202 х.
    Шүрэнцэцэг Б. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг. /Ред. Ц.Цэцэгмаа, П.Одгэрэл. –УБ: “New Indigo” ХХК-ний хэвлэх, 2013.-202 х.

    Энэхүү гарын авлага нь манай орны хүнд, хөнгөн үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад хөдөлмөр эрхэлж буй ажилтан, оюутан залуучууд, үйлдвэр сургалтанд суралцагчид, нийт иргэд хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өргөн мэдлэг олж авахад ихээхэн ач холбогдолтой юм.

  • Элдэв-Очир Г, Эрдэнэчимэг Э.  Эконометрик: Сурах бичиг.- УБ: Орбис ХХК, 2013.  -306 х.
    Элдэв-Очир Г, Эрдэнэчимэг Э. Эконометрик: Сурах бичиг.- УБ: Орбис ХХК, 2013. -306 х.

    “Эконометрик” сурах бичгийг эдийн засаг, статистик, эконометрикийн мэргэжлийн багш , оюутан, статистик, эконометрикийн судалгааны арга, аргачлалыг өргөнөөр ашигладаг эрдэмтэн судлаачид, магистрантур, докторантурт суралцагсад, эконометрикийн мэргэжлийн хүмүүс ашиглахад зориулагдсан.