Шинэ номын мэдээ

  • Норовдондог Ц.  Ипотекийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийн асуудлууд: Бодлогын судалгаа, зах зээлийн загварууд, эрх зүйн шинжилгээ. / Ред. Ч. Онончимэг. –УБ: ADMON хэвлэлийн газар, 2011. -103 х.
    Норовдондог Ц. Ипотекийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийн асуудлууд: Бодлогын судалгаа, зах зээлийн загварууд, эрх зүйн шинжилгээ. / Ред. Ч. Онончимэг. –УБ: ADMON хэвлэлийн газар, 2011. -103 х.

    Энэхүү нэг сэдэвт бүтээлд ипотекийн үнэт цаасны зах зээлийн загвар, гадаад орнуудын туршлага, ипотекийн санхүүжилтийн зах зээлийн олон улсын стандарт загваруудыг харьцуулан судалж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд Монгол улсад бий болох ипотекийн санхүүжилтийн зах зээлийн загварыг тодорхойлон, Монгол улсад бүрэлдэн бий болсон орон сууцны санхүүжилтийн зах зээлийн дэд бүтцийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, монгол орны нөхцөлд тохирох ипотекийн зах зээлийн тогтолцоо болон эрх зүйн зохицуулалтын талаар санал, зөвлөмж боловсруулан гаргасан байна.

  • Дагвадорж Ч.  Даатгалын эдийн засаг ба нийгмийн даатгалын тогтолцоо: Онол, арга зүй, үзэл баримтлал./ Ред. Н.Тунгалаг.-УБ: Ундарга принт ХХК, 2012. -198 х.
    Дагвадорж Ч. Даатгалын эдийн засаг ба нийгмийн даатгалын тогтолцоо: Онол, арга зүй, үзэл баримтлал./ Ред. Н.Тунгалаг.-УБ: Ундарга принт ХХК, 2012. -198 х.

    Энэхүү бүтээл нь даатгалын энгийн арга зүйгээс эхлэн үзэл баримтлал, арга зүй, онолын асуудлуудыг нарийвчлан авч үзээд практик үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудалд дүгнэлт өгч, сайжруулах саналуудыг дэвшүүлэн гаргасан ач холбогдолтой.Түүнчлэн даатгалын тогтолцооны ерөнхий чиг хандлагыг танин мэдэх, даатгал гэдгийг өнгөц талаас бус нийгмийн болоод эдийн засгийн учир шалтгаан, үр дагаваруудыг задлан шинжлэх судлаачид, аюутан суралцагсдад зориулсан сургалтын гарын авлага болно.

  • Уянга С.  Мэдээллийн системийн үндэс./ Ө. Эсболд, Ш. Бат-Өлзий. –УБ: 2012. -222 х.
    Уянга С. Мэдээллийн системийн үндэс./ Ө. Эсболд, Ш. Бат-Өлзий. –УБ: 2012. -222 х.

    Мэдээллийн системийн үндэс, мэдээллийн системийн удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт, бататгах асуулт, даалгавар, багийн болон төсөлт ажилбар зэрэг бүлгээс бүрджээ

  • Клаессенс Р. Банкны салбар, тооцооны төвийг удирдах ухаан. / Орч. М. Ганзориг. –УБ: 2013.- 144 х.
    Клаессенс Р. Банкны салбар, тооцооны төвийг удирдах ухаан. / Орч. М. Ганзориг. –УБ: 2013.- 144 х.

     Энэхүү номыг зохиогч Р.Клаессенс залуу насандаа Роттердам дахь CLBN банкны салбарын захирал байсан ба банк санхүүгийн системийн арвин туршлага хуримтлуулсан эрдэмтэн юм. Банкны салбар, тооцооны төв, газар, хэлтэс, алба удирдаж яваа хүмүүст гарын авлага болж, байнга удирдамж, зөвлөлгөө авч байх  ширээний ном бол “Банкны салбар, тооцооны төвийг удирдах ухаан” ном юм.

  • Ундраа З, Батзолбоо Б. Өгөгдлийн сангийн системийн үндэс. / Ред. Цс. Ганбат. –УБ:2013. -257 х.
    Ундраа З, Батзолбоо Б. Өгөгдлийн сангийн системийн үндэс. / Ред. Цс. Ганбат. –УБ:2013. -257 х.

    Номонд өгөгдлийн шинжилгээ, өгөгдлийн сангийн зааварчилгаа, шинжилгээ ба загварчилгааны үе шатанд боловсруулагдан гарах загварууд, өгөгдлийн санг удирдах системийн хэл, хэрэгсэл болон хэрэгжүүлэх арга техникийг чухалчилж жишээгээр баяжуулж  хэрэглэгчдэд хүргэсэн байна.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй./Ред. Ч.Авдай.-УБ:2012.-571 х.
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй./Ред. Ч.Авдай.-УБ:2012.-571 х.

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган биелүүлэхтэй холбоотойгоор ажил олгогч байгууллагууд холбогдох хууль, дүрэм журам стандартыг мөрдөх, хөдөлмөр эрхлэгчдийн хуулийн мэдлэг боловсрол, хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ном юм.

  • Дүүжий Ч.  Уул уурхайн үйлдвэрийн агааржуулалт. /Ред. Г.Тулга. –УБ: 2012. -278 х.
    Дүүжий Ч. Уул уурхайн үйлдвэрийн агааржуулалт. /Ред. Г.Тулга. –УБ: 2012. -278 х.

    Энэ номонд гүний уурхайн аэрологи нь уурхайн атмосфер, уурхайн аэромеханик, уурхайн агааржуулалтын талаар нилээд тодорхой тусгасан төдийгүй ил уурхайн агаржуулалтын асуудлыг илүү тайлбарлаж өгсөн байна. Ил болон далд уурхайн ашиглалтын төсөл боловсруулах шатанд агааржуулалтын асуудлыг нарийвчлан авч үзэх, түүний тооцоог боловсруулахад тус болно.

  • Уурхайн зардал-үр ашгийн шинжилгээ: Гарын авлага. /Ред. Ж. Баясгалан. –УБ: Соёмбо принтинг ХХК, 2012. -106 х.
    Уурхайн зардал-үр ашгийн шинжилгээ: Гарын авлага. /Ред. Ж. Баясгалан. –УБ: Соёмбо принтинг ХХК, 2012. -106 х.

    Зардал – үр ашгийн шинжилгээний загвар нь уул уурхайн  үйл ажиллагаатай холбогдон гарах бүхий л орлого, зарлагыг байгаль орчин, нийгэм эдийн засгийн салбар бүрээр нэгтгэн тооцож, зардал үр ашгийн харьцааг 2 тал (Монгол улс ба тухайн уурхайн хувьд) тус бүрд ногдох хэмжээгээр нь харьцуулан үзүүлэх ба энэ үр дүнгийн тэнцвэрт байдал хэрхэн хуваарилагдаж буйд дүн шинжилгээ хийх боломжийг олгоход оршино.

  • Бямба-Юу Ж, Цэдэндорж С.  Уул уурхайн үйлдвэрийн техник-эдийн засгийн шинжилгээ. –УБ: Арвайн принт ХХК-ийн хэвлэлийн газар. 2009. -359 х.
    Бямба-Юу Ж, Цэдэндорж С. Уул уурхайн үйлдвэрийн техник-эдийн засгийн шинжилгээ. –УБ: Арвайн принт ХХК-ийн хэвлэлийн газар. 2009. -359 х.

    Энэ ном зах зээлийн харилцаа бүрэлдэн төлөвшиж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шинжилгээг бүх талаас хийх онол, арга зүй, практик аргачлалыг багтаасан. Уул уурхайн их, дээд сургуулиудын багш, оюутан, магистрант, докторант, эрдэм шинжилгээ, зураг төслийн ажилтан, үйлдвэрүүдийн инженер, менежер, эдийн засагч, удирдах ажилтнуудад зориулсан.

  • Галсандорж Д, Тэгшжаргал Ш. Монголын эрдэсийн бүтээгдэхүүний олон улсын худалдаа.-УБ: 2013.-214 х.
    Галсандорж Д, Тэгшжаргал Ш. Монголын эрдэсийн бүтээгдэхүүний олон улсын худалдаа.-УБ: 2013.-214 х.

    Энэхүү ном 5 бүлэгтэй. Олон улсын барааны биржийн ерөнхий ойлголт, олон улсын барааны биржийн арилжааны арга хэрэгсэл, эрх зүйн судалгаа, уурхайн бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, олон улсын хэрэгцээ, зах зээл, татварын орчин,барааны биржээр арилжаалах бүтээгдэхүүн, тээвэрлэлт, агуулахын судалгаа, Монгол улсад уул уурхайн бирж байгуулах хууль, эрх зүйн орчны талаарх санал, зөвлөмж зэрэг бүлгүүдээс бүрдсэн. Номонд эрдэсийн бүтээгдэхүүний олборлолт, боловсруулалт, экспортын арилжаанд тулгарч байгаа асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам нь эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.Уншигчид болон эрдэмтэн судлаачид, оюутнууд, уурхайчид, бизнес эрхлэгчдэд гарын авлага болох юм.