Цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан

Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай Монгол улсад бүтээгдэхүүн үйлчилгээг нэлээд уудам орон зайд, үлэмж зардалтайгаар зохион байгуулах шаардлага бий болдог. Дээрх хэрэгцээтэй уялдаж монгол орны нөхцөлд хөрвөх чадвар бүхий хос мэргэжил эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн шаардагдаж байгаа билээ. Гэтэл 1990-ээд оноос хойш шинээр байгуулагдсан эдийн засгийн сургуулиудын ихэнх нь ганц мэргэжлээр төрөлжсөн мэргэжилтэнг олон тоогоор бэлтгэж байгаа нь манай орны нөхцөлд тэр бүр зохицохгүй байна. Иймд зах зээлийн дээрх орон зайг нөхөх зорилгоор тус сургууль эдийн засаг-менежментийн чиглэлээр аль ч байгууллага, нутагт ажиллах, хөрвөх чадвартай хос мэргэжил бүхий мэргэжилтэн бэлтгэх ангийг нээгээд төгсөлтөө хийж байна.

Эдийн засагч нь үйндвэрлэл үйлчилгээний бүх үйл явцад шинжилгээ хийх замаар нөөцийг зохистой ашиглан өндөр үр ашиг бүхий үр дүнд хүрэх бодлого, стратеги, арга зам хөшүүргийг боловсруулдаг бол менежер нь дээрх бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах, биелэлтэнд нь хяналт тавих, урамшуулах ажиллагааг тухайн байгууллагын гадаад, дотоод орчин нөхцөлд зохицуулан төлөвлөж, амьдралд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Тус сургууль нь өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулийн туршлагыг харгалзан өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу эдийн засаг, менежмент, маркетингийн үндсэн онолыг судлахын зэрэгцээ үйлдвэрлэлийн эдийн засаг, статистик шинжилгээ, стратегийн ба бизнес төлөвлөлт, олон улсын эдийн засаг, менежмент, бизнесийн ёс зүй, төслийн ба хүний нөөцийн менежмент зэрэг эдийн засаг менежментийн 20 гаруй нарийн мэргэжлийн хичээлийг заалгаж судалсан, онолын ба ажлын дадлага чадварыг эзэмшсэн, төсвийн болон бизнесийн аль ч байгууллагад эдийн засагч, менежерээр ажиллах мэргэжилтэн бэлтгэгдэж байна.

2014.06.28 read count: 518