Түүхэн хуудас

Монгол Бизнес дээд сургууль нь 1991 онд байгуулагдсан. Монгол улсын хамгийн анхны хувийн хэвшлийн №1 гэрчилгээтэй сургууль юм. Улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах өндөр мэдлэг, мэргэжил бүхий бакалавр, магистрын зэрэгтэй, хөрвөх чадвартай, харьцангуй цөөн тооны чадварлаг мэргэжилтэнг дэлхийн жишигт бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болох эрхэм зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 44 дээд сургууль байгаагаас ахисан түвшинд шалгарсан хамгийн анхны сургууль болсон бөгөөд 1999 онд 5 жилийн хугацаатайгаар, 2004 онд 10 жилийн хугацаатайгаар тус тус магадлан итгэмжлэгдсэн.

Энэ үйл ажиллагааны үр дүн:

  • Тухайн боловсролын байгууллагын сургалтын чанар олон улсын түвшинд ойртсон
  • Тухайн байгууллагын сургалтын үйл ажиллагаа үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн
  • Тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг
  • Суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулалд хамрагддаг
  • Суралцагчид нь зээлд хамрагдах эрх эдэлдэг
  • Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр, дүгнэлт гаргах үндэс болдог зэргээр илэрч байна.