Танилцуулга

Эрхэм зорилго

Хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэж, эрэлт хэрэгцээг хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрдэм шинжилгээ, мэдээллийн төв болно.

Номын сангийн эрхлэгч: Ч. Хандаа, Номын санч: Х. Батмєнх, Єрєє: А-101


.1991 онд Монгол Бизнес Дээд Сургууль байгуулагдсан үеэс 2000 ном бүхий номын сан байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Одоо тус номын сан нь 16000 гаруй ном, сурах бичиг, 300 гаруй хэвэлмэл бус материалын фондтой. Нийт номны 52.6% монгол, 28.0% англи, 15,6% орос, 3.8% япон, хятад хэл дээр хэвлэгдэн гарсан ном, сурах бичиг, гарын авлага тус тус эзэлдэг.

Нэг ээлжиндээ 80 уншигчдад зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий чөлөөт сонголттой уншлагын танхим, номын фонд, ажлын өрөөтэй. Номын сангийн 3 ажилтантай. Батлагдсан цагийн хуваарийн дагуу нийт 600 гаруй багш, ажилтан, магистр, оюутнуудад ном сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэл, цаг үеийн судалгааны материалаар номын сангийн дүрэм журмын дагуу чөлөөт сонголттой уншлагын танхим ба гэрээр ном олгож үйлчилж байна.

LIB4U PS Version1.2 програм суурилуулан цахим мэдээллийн сантай болж Online үйлчилгээг явуулж байна.