Сургалтын алба (СА) нь оюутан таныг МБДС-ийн оюутан болох хүсэлт гаргахаас авахуулаад төгсөх хүртэл үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг “Оюутан төвтэй” нэгж юм. Бид МБДС-ийн суралцагч таныг дээд боловсролын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж МБДС-ийн 40 орчим багш нараар хичээл заалгах сонголтыг хийх боломжоор хангах баг бүрэлдэхүүн юм.

Сургалтын албаны бүтэц, зохион байгуулалт

Д/д

Овог, нэр

Албан тушаал

Өрөө

Ут ас

1

Я.Гэрэлт-Од

Сургалтын албаны дарга

1-401

361589-15

2

З.Уранцэцэг

Дотоод хяналт шинжилгээ,

сургалт хариуцсан ажилтан

1-401

361589-15

3

М.Мөнхтуяа

Оюутан хариуцсан багш

2-206

361589-26

Ажлын цагийн хуваарь:

Даваа-Баасан 09.00-13.00 цаг

14.00-18.00 цаг

Пүрэв гаригт дотоод ажилтай.

Сургалтын албаны үндсэн чиг үүрэг

Сургалтын нэгдсэн төв болон салбар алба нь дараах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

    • Суралцагч таныг суралцуулж дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг МБДС-ийн тэргүүний эрдэмтэн багш нараас бүрдэх хөтөлбөрийн хороод олон талын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг билээ. СА нь эдгээр хөтөлбөрийн хороодтой нягт хамтран ажиллаж, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үнэлгээ өгдөг.
    • Хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа эрхлэх бөгөөд үүнд элсэлт, оюутны бүртгэл, сургалтын технологи, төгсөлт зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хууль, тогтоол, МБДС-ийн дүрэм, Сургалтын журам болон бусад холбогдох бичиг баримтын дагуу явуулна.
    • Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрийн болон технологийн хэрэгжилтэд мониторинг хийх. Үүний тулд оюутнаас сэтгэл ханамжийн санал асуулга, өргөдөл гомдол хүлээн авах, багш нарын хичээлд хөндлөнгийн мониторинг хийх ажлыг зохион байгуулж хяналт тавина. Мөн суралцагчийн мэдлэг, чадварыг зөвөөр дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн сургалт, судалгааны техник хэрэгсэл, арга барил ашиглах асуудлыг удирдан зохион байгуулна.
    • Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн хангамжийг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих; сургалтанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, сургалттай холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлнэ.

2015.03.20 read count: 820