Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Шинжилгээний тэнхим нь анх 1999 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Монгол Бизнес” дээд сургуулийн захирлын тушаалаар 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр “Нягтлан бодох бүртгэлийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны тэнхимийн эрхлэгчээр Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, магистр багш Д.Бадам-Очир ажиллаж байсан.

Манай тэнхим нь 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн “Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Шинжилгээний Тэнхим” нэртэйгээр зохион байгуулагдсан.

2011-2012 оны хичээлийн жилд Монгол Бизнес Дээд Сургуулийн “Шилдэг тэнхим-хамт олон” –оор шалгаран энэ хичээлийн жилд үндсэн 8 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн нийт багш нар бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, хөрөнгийн үнэлгээчин, аудитор бөгөөд мэргэжлээрээ 3-30 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай багш нар юм.

Тус тэнхимд нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй, банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл мэргэжлийн ангиуд харьяалагддаг. Мэргэжлийн ангийн оюутнуудын суралцах нөхцөл байдал, сургалтын чанарт байнга анхаарал хандуулж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн баяжуулж сургалтанд ажиглаж байна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн өөрийн үнэлгээг хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2010 онд өдөр болон орой, эчнээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад"-д манай мэргэжлийн оюутнууд амжилттай оролцсоор ирлээ. Мөн 2009 оноос эхлэн их, дээд сургуулиудын дунд “Шинэтгэл” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж байна.

2015.05.01 read count: 230