Оюутан солилцоо


2004 оноос Японы Киото Компьютер Гакуин Их сургуультай тогтоосон харилцаа улам єргєжиж, “Японы нээлттэй тєв”-ийн шугамаар манай сургуулиас 1 оюутан тус сургуульд бакалаврийн сургалтанд суралцлаа.

2009 оны 10 сард Япон улсын Tokushimaгийн Их Сургуулийн профессор, багш, оюутнууд манай сургуульд анх зочлон ирснээс хойш тус сургуультай хамтарсан бидний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж 2010 оноос эхлэн жил болгон багш, оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон хамтран зохион байгуулж байна. Тус хурлуудад япон, монголын багш, оюутнуудаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Вьетнам болон Өвөр Монголын оюутнууд оролцож эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.

2009 оны 10 сараас Токушимагийн их сургуультай хамтран англи болон япон- монгол хэлний online сургалтыг 4-р курсын оюутнуудын дунд болон англи хэл судлаж буй оюутнуудын дунд жил болгон амжилттай зохион явуулж байна.

2012 онд манай сургуулийн 4 оюутан тус сургуульд зочилж олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэл тавихаас гадна япон улсын их, дээд сургууль болон япон соёл, зан заншилтай танилцаад ирлээ.

2013 оны 6-р сард Токушимагийн их сургуультай харилцан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажлын хүрээнд МБДС-н оюутан Б. Долгорсүрэн, Г. Лхамжав, Т. Мөнхдалай, Ч. Цэрэнпил нар Япон улсын Токушимагийн их сургуульд олон улсын зуны сургалтанд хамрагдаж хөтөлбөрт сургалтанд оролцохоос гадна япон орон, соёл, зан заншилтай танилцаад ирлээ.

2013 оны 10 сараас манай сургуулийн төгсөгч Г. Ууганбаатар Токушимагийн их сургуулийн шинжлэх ухаан, соёлын факультетэд судлаач оюутнаар суралцаж байна.

2015 оны 9 сард МБДС нь Хятад улсын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар харилцан оюутан солилцон суралцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Санхүү, Аж үйлдвэрийн их сургуулийн 17 оюутан МБДС дээр 1 жилийн хугацаатай 3-р курст амжилттай суралцав. Мөн тус сургуулийн дэргэд БНХАУ тай хамтарсан “Монгол улсын эдийн засгийн хуулийн судалгааны төв” ТББ ажиллаж байна.


2016 оны 4-р сард ӨМӨЗО-ны СЭЗИС-н багш нарыг Докторын сургалтын өмнөх монгол, англи хэлний бэлтгэлд суралцуулах гэрээнд гарын үсэг зурснаар тус сургуулийн докторын сургалтанд хамрагдах гэж буй 12 докторант багшид монгол, англи хэлний сургалтанд МБДС дээр хамрагдсан.

2016-2017 оны хичээлийн жилд ӨМӨЗО-ны СЭЗИС-н 20 оюутан 3+1 хөтөлбөрийн дагуу МБДС дээр 1 жилийн хугацаатай амжилттай суралцав.