1998-1999 оны хичээлийн жил

1999 оны 1дүгээр сарын 2-ны өдрийн “Монгол Бизнес” дээд сургуулийн захирлын тушаалаар 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр “Нягтлан бодох бүртгэлийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан.

1999-2000 оны хичээлийн жил
Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын анги анхны төгсөлтөө хийж, өдрийн салбараар 36 оюутан, оройн салбараар 23 оюутан төгссөн байна.

2000-2001 оны хичээлийн жил
Татвар хяналт шалгалтын ангийг тус тэнхимийн харъяанд шинээр нээв.

2003-2004 оны хичээлийн жил

  • 2003 оны 12-р сар: Багш Ц.Цэцэгмаа “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрхийг хугацаагүйгээр сунгуулав.
  • 2004 оны 7 сар: Багш Б.Шинэбаяр “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.

2005-2006 оны хичээлийн жил

  • Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг тус тэнхимийн харъяанд шинээр нээв.
  • Багш Ц.Цэцэгмаа Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдав.
  • Багш Б.Шинэбаяр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдав.
  • Энэ хичээлийн жилээс эхлэн “Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Шинжилгээний Тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
  • Багш П.Дашпилжээ “Багшийн алдар” медалиар шагнагдав.
  • Багш П.Дашпилжээ “Тэргүүний залуу багш” өргөмжлөл хүртэв.
  • Багш Ц.Лхагвадулам “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.

2006-2007 оны хичээлийн жил

  • 2006 оны 12-р сар: Багш П.Дашпилжээ “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • 2006 оны 12-р сар: Багш Ц.Цэцэгмаа “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.

2007-2008 оны хичээлийн жил

  • 2007 оны 12-р сар: Багш Б.Шинэбаяр “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • 2007 оны 7-р сар: Багш Ц.Лхагвадулам “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • 2007 оны 7-р сар: Багш Я.Золзаяа “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.

2008-2009 оны хичээлийн жил

  • Багш Я.Золзаяа сургуулийн “Шилдэг багш”-аар шалгарав.
  • Багш Ц.Лхагвадулам “Багшийн алдар” медалиар шагнагдав.
  • Багш Л.Оюунцэцэг сургуулийн багш оюутны эрдэм шинжилгээний бага хуралд “Бизнесийн салбаруудын санхүүгийн тогтвортой байдлын зарим шинжилгээ дүгнэлт” сэдэвт илтгэлээр оролцож тэргүүн байр эзлэв.
  • Багш Ц.Цэцэгмаа, Я.Золзаяа нар “Нягтлан бодох бүртгэлийн бодлого, дасгалын хураамж” бүтээл гаргав.
  • Багш Л.Оюунцэцэг “Зардлын нягтлан бодох бүртгэл” бодлого, дасгалын хураамж” бүтээл гаргав.
  • Багш Я.Золзаяа “Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин”-ий тусгай зөвшөөрөл эзэмшив.

2009-2010 оны хичээлийн жил

  • Тус тэнхимээс их, дээд сургуулиудын дунд “Шинэтгэл-2009” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
  • Багш П.Дашпилжээ сургуулийн “Шилдэг багш”-аар шалгарсан.
  • Багш Ц.Лхагвадулам сургуулийн “Аргазүйч багш”-аар шалгарсан.
  • Багш Ц.Цэцэгмаа “Багшийн алдар” медалиар шагнагдав.
  • Багш П.Дашпилжээ сургуулийн багш оюутны эрдэм шинжилгээний бага хуралд “Банкны эрсдлийн менежментийн асуудалд” сэдэвт илтгэлээр оролцож хоёрдугаар байр эзлэв.
  • Багш Л.Оюунцэцэг “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • Багш П.Дашпилжээ “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • 2009 оны 12-р сар: Багш Я.Золзаяа “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч”-ийн эрх авав.
  • 2009 оны 11-р сар: Багш П.Дашпилжээ “Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин”-ий тусгай зөвшөөрөл эзэмшив.
  • Багш Б.Шинэбаяр “Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин”-ий тусгай зөвшөөрөл эзэмшив.
  • 2009 оны 11-р сар: Багш Ц.Лхагвадулам “Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин”-ий тусгай зөвшөөрөл эзэмшив.

2010-2011 оны хичээлийн жил

  • Багш П.Дашпилжээ Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдав.
  • Багш Я.Золзаяа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдав.
  • Багш Б.Шинэбаяр Сангийн яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдав.
  • Багш П.Дашпилжээ Сангийн яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдав.

2011-2012 оны хичээлийн жил

  • Тус тэнхим нь сургуулийн “Шилдэг тэнхим”-ээр шалгарав.
  • Багш Ц.Цэцэгмаа “Алтан гадас” одонгоор шагнагдав.
  • Багш Б.Шинэбаяр Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдав.
  • Багш П.Дашпилжээ Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдав.
  • Багш П.Дашпилжээ Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулав.
  • Багш Я.Золзаяа “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдав.

2015.05.01 read count: 317