Номын сангийн уншлага, ашиглалтын журам

Нэг. Нийтлэг зүйл

  • 1.1. МБДС-ийн номын сан нь тус сургуулийн багш, магистр, ажилтан ажилчид, оюутнуудад үйлчилнэ. 
  • 1.2. Номын сан нь:
  1. Иргэний үнэмлэх;
  2. Ажлын газрын болон оюутны үнэмлэх;
  3. Нэг хувь зураг 

зэрэг бичиг баримтыг үндэслэн уншигчаар бүртгэн авч карт нээснээр ном, сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэл, материалаар уншлагын танхимаар болон гэрээр олгож үйлчилнэ. 

Хоёр. Ном, сурах бичиг, гарын авлага ашиглах

  • 2.1.Уншлагын танхимаар нэг удаад 3-аас илүүгүй, гэрээр ном олгохдоо нэг удаад 2-оос илүүгүй номыг нэг хоногийн хугацаатай олгоно. 
  • 2.2.Yнэт ховор ном, диссертаци, эрдэм шинжилгээний бүтээл, толь бичиг, лавлах, ном зүй, сонин сэтгүүл болон бусад ном, сурах бичиг нь 2-оос доош хувьтай байвал гэрээр олгогдохгүй. Мөн чөлөөт сонголтын ном, эрдэм шинжилгээний бүтээл , сэтгүүл зэргийг уншлагын танхимаар ашиглана.

Гурав. Ном тєлүүлэх

  • 3.1. Ном алдаж гээгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувийг (хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн) орлуулан єгч болно. 
  • 3.2. Тухайн номын ижил хувь олдоогүй тохиолдолд номын сангийн фондын бүрдүүлэлтэд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай 2 ширхэг номоор нэг номыг тєлєх эсвэл үнийн дүнг 3-5 дахин нугалж тєлнє. Номын тєлбєрт авч болох номын жагсаалтыг номын сангаас гаргасан байна.

Дєрєв. Уншигчийн үүрэг 

  • 4.1. Номын фондоос авсан ном хэвлэлийг зєв зохистой, хайр гамтай, цэвэр нямбай ашиглана. 
  • 4.2. Уншигчдаас каталогийн картыг сугалж авах, байрыг нь сольж тавих, хуудсан дээр єєрчлєлт хийхийг хориглоно. 
  • 4.3. Хэрэв уншигч заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагүй бол номын санчийн зєвшєєрлєєр хугацааг дахин сунгуулж болно. 
  • 4.4. Уншлагын танхимд гал авалцах зүйл, кальк цаас, овор томтой ачаа зэргийг авч орохыг хориглоно. Мєн тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, хоол идэх, гадуур хувцастай орох, бусдыг үймүүлэх (чанга ярих, хашгирах, чимээ гаргах, гар утас дуугаргах г.м.), хог цаас хаях болон уншлагын танхимаас ном хэвлэл зєвшєєрєлгүй авч гарах, номын хуудсан дээр тэмдэглэл хийх, зурах, нугалах, урж тасдах зэргийг хатуу хориглоно.