Номын сангийн түүхэн хуудас

  • 1991 онд Монгол Бизнес Дээд Сургууль байгуулагдсан үеэс 2000 ном бүхий номын сан байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
  • 1999 онд 48 суудал бүхий багш, оюутны уншлагын танхим, фонд ажлын өрөө зэргээс бүрдсэн номын сангийн байртай болсон.
  • 1999 онд Номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, номын санг автоматжуулах төслийг эрхлэгч Ч.Хандаа боловсруулан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн.
  • 1999 онд Фондын номыг олон улсын Дъюигийн аравтын ангиллаар ангилж, төрөл, үсэг дарааллын каталоги зохион байгуулсан.
  • 1999-2000 онуудад Соросын сангийн “Номын хандив I, II” “Пушкин I, II” төслөөр 548 ширхэг 6.2 сая төгрөгний ( орос, монгол хэл дээрх) мэргэжлийн номоор фондын баяжилт хийгдсэн.
  • 2000 онд CD/ISIS програмыг ашиглан фондын номыг электрон каталогт оруулсан.
  • 2000-2002 онуудад Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургуулиудын номын сангийн фондын баяжилтын төслөөр 1360 ширхэг 8.3 сая төгрөгний мэргэжлийн монгол номоор ондын баяжилт хийгдсэн.
  • 2002 онд Азийн хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд номын санг автоматжуулах төслөөр 12.0 сая төгрөгний компьютерээр хангагдсан. Мөн Филлипин улсад CD/ISIS програмын сургалтанд эрхлэгч Ч.Хандаа суралцсан.
  • 2002 оноосСурах бичгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилгоор, англи, япон, хятад хэлний чухал сурах бичгийг хэвлэн оюутнуудад хичээлийн жилийн туршид тавьж олгодог үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • 2002 оноос Сурах арга барил хичээлийг 1-р курсийн оюутнуудад зааснаар номын сангаар зөв боловсон үйлчлүүлэх, хэрэгцээт мэдээ мэдээллийг шуурхай олж авах, номтой зүй зохистой харьцах чадварыг эзэмшүүлдэг давуу талтай.
  • 2002 онд Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдсан электрон каталоги, нэвтрүүлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж БСШУЯ-ны Сайдын өргөмжлөл хүртсэн.
  • 2003 онд Олон улсын Дъюигийн аравтын ангиллаас Эдийн засгийн салбарын ангиллыг орос хэлнээс хөрвүүлэн хэвлүүлсэн.
  • 2004 онд 80 суудал бүхий уншлагын танхим, фонд, ажлийн өрөө зэргээс бүрдсэн номын сангын шинэ байр ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
  • 2004 онд Англи, орос номын чөлөөт сонголтыг нэвтрүүлсэн.
  • 2005 онд Орчин үеийн дэвшилтэт LIB4U програм суурилагдсан электрон мэлээллийн санг байгуулан ажиллаж эхэлсэн.
  • 2005 онд Фондын бүх номыг номын сан, ном зүйн ангилалд шилжүүлсэн.
  • 2006 онд Оюутны гарын авлага номыг хэвлэн гаргаж оюутнуудад түгээн олгож эхэлсэн.
  • 2007 онд Тэнхимүүдэд мэргэжлийн сонин, сэтгүүлийг зөөврөөр олгох үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • 2008 онд Үсэг, төрөл, албаны каталогийг шинэчлэн зохион байгуулсан.
  • 2008 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн номын фонд байгуулсан.
  • 2009 онд Хэрэглэгчдийн мэдээллийг электрон мэдээллийн санд оруулсан.
  • 2010 онд Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн багш ажилтан, оюутнуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжийг нээсэн.
  • 2010 онд LIB4U PS VERSON 1.2 програмын шинэ нэмэлт хувилбарыг авч ашиглаж эхэлсэн.
  • 2011 онд Багш магистрын танхим, эрдэм шинжилгээний фонд байгуулсан.
  • 2012 онд Хяналтын систем бүхий чөлөөт сонголтын үйлчилгээг өргөжүүлсэн.
  • 2011 онд Нягтлан Бодох Бүртгэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт тэнцсэн.
  • 2012 онд Атестачлалд тэнцсэн.
  • 2013 онд Иж бүрэн техник, хэрэгслэл, тоног төхөөрөмж бүхий(тоноглогдсон) чөлөөт сонголтын үйлчилгээг нэвтрүүлсэн
  • 2014 онд ИЗОУИС-ын МСҮТөвийн номын санд 286 ш сурах бичиг хандивлав.
  • 2015 онд Ebook цахим номын мэдээллийн баазыг нэмэгдүүлсэн.