Мэргэжлээ сонгох нь!

"Чамд ямар мэргэжил тохирох бол?" уулзалтад яригдсан илтгэлийн слайдыг та бүхэнд хүргэж байна


2017 оны 8 дугаар сарын 11 өдөр М-Си-Эс Кока-Кола "Happiness Center"-ийн зүгээс мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байгаа залуучуудад зориулж "Чамд ямар мэргэжил тохирох бол?" уулзалтыг зохион байгуулсан билээ.

Энэхүү уулзалтад Хятад Монголын Хамтарсан Олон Улсын Дээд Сургуулийн захирал Э.Энхтайван, Статистикийн багш Г.Дагвасүрэн нар зочин лектор болж оролцсон ба "Мэргэжлээ сонгох нь" сэдвийн хүрээнд мэргэжил сонгоход анхаарах хүчин зүйлс, мэргэжил сонгоход гаргадаг алдаанууд болон мэргэжлээ өөрийн хүсэл сонирхол, чадавхад тохируулан онолын үндэс суурьтай сонгоход зориулагдсан Холландын загварыг танилцуулсан юм. Түүнчлэн мэргэжил сонголтын Холландыг загварыг Ms-Excel програм ашиглан автоматжуулснаа танилцуулсан бөгөөд ирсэн оролцогчдоос нэг хүнийг энэхүү загварын дагуу шинжиж мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Уулзалтад яригдсан илтгэлийн слайдыг та бүхэнд хүргэж байна.


Facebook-ээр шууд дамжуулсан бичлэгийг Happiness Center хуудаснаас мөн үзэж болно.

Энд яригдсан Холландын аргаар [Ms-Excel програм ашиглан автоматжуулсан] өөрт тохирох мэргэжлээ судлахыг хүсвэл та ТБД Андууд дэлгүүрийн зүүн хойно байрлах Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн хичээлийн байрны 1 давхарт 8 сарын 14-нээс эхлэн ажлын өдөр, 9-18 цагийн хооронд ирж өөрийгөө сорьж, мэргэжлийн зөвлөгөө авч болно гэдгийг дуулгахад таатай байна.


2017.08.14 read count: 50