МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛЬ, ӨМӨЗО-НЫ ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийндэд захирал Хоу Шу Шяа, Санхүүгийн сургуулийн дэд захирал Сэцэнтуяа болон Гадаад харилцааны албаны дэд дарга Чү Вэй нар 2016 оны 10 сарын 13-аас 17-ны өдрүүдэд Монгол Бизнес дээд сургуульд 5 өдрийн албан айлчлал хийлээ.

Уг айлчлалын үеэр Монгол Бизнес дээд сургуулийн удирдлага, багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал бодолоо солилцсон. Мөн ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулиас манай сургуульд суралцаж байгаа 20 оюутны хичээлийн явц, суралцаж буй анги танхим, амьдарч буй дотуур байртай танилцсан бөгөөд Монгол Бизнес дээд сургуулийн 3+1 хөтөлбөрийн оюутнуудтай уулзалт хийлээ.Уулзалтын үеэр Хоу Шу Шяа хэлэхдээ: “ Бид та бүхнийг хүлээж авах бүх бэлтгэлээ хийсэн, одоо та нар маань л хичээх үлдлээ” гэж хэлсэн нь дээрх хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад их урам зориг өглөө. Дашрамд дурьдахад 3+1 хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нь 1 жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуульд суралцах юм.

ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийн Дэд захирал Хоу Шу Шяа уулзалтын үеэр хамтын ажиллагаа өргөжиж байгааг сайшаан магтаж, цаашид урлаг спорт, эрдэм шинжилгээ, судалгааны тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгааг дурьдан өөрсдийн зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Тус сургуулийн төлөөлөгчид ажлын айлчлал хийхийн зэрэгцээ Улаанбаатар хот болон байгалийн үзэсгэлэнт газартай танилцан, ардын язгуур урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Өвөр монголын Санхүү эдийн засгийн их сургуулиас Монгол Бизнес дээд сургуульд хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөн цаашдийн хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэлээ.



2016.10.20 read count: 87