МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН “ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны арга барилыг дээшлүүлэх зорилтын хүрээнд жил бүр “ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” уриан дор зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Бизнес дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар банк санхүүгийн салбарын хямралыг тодорхойлох арга зүйн асуудал, шинэчлэгдсэн НӨАТ-ийн тухай хуулийн асуудал, инфляци, валютын ханшид нөлөөлөх хүчин зүйлсзэрэг макро түвшний асуудлууд хөндөгдөн хэлэлцэгдлээ.

Энэ хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурлын онцлог тал нь оролцогч оюутнууд аж ахуйн нэгжийн санхүүгийн шинжилгээнд эконометрик загвар ашиглах, байгууллагын борлуулалтын таамаглал дэвшүүлэх зэргээр эконометрик загвар түлхүү ашигласан байв.

“ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ИЛТГЭЛ” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд дараах оюутнууд бусдыгаа манлайлан хошуучиллаа. Үүнд:

  • Тэргүүн байр. Маркетингийн III түвшний оюутан Г.Нямдорж, НББ-йн III түвшний оюутан Д.Мөнхзул нар “Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн эконометрикийн шинжилгээ” илтгэлээр
  • Дэд байр. Нягтлан бодох бүртгэлийн II түвшний оюутан Г.Хонгорзул, Б.Анхбаяр нар “Чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” илтгэлээр
  • Тусгай байр. Эдийн засаг-Менежментийн IV түвшний оюутан Р.Цолмонбаатар “Борлуулалтын таамаглал хийх арга зүйн асуудалд

Байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд хэлэлцэгдсэн нийт илтгэлүүд Монгол Бизнес Дээд сургуулийн “Эрдэм шинжилгээ, Онол практикийн хурлын эмхэтгэл”-д хэвлэгдэх юм.

ЭРДЭМ НОМЫН ЦАГААН ЗАМ ҮРГЭЛЖ ДАРДАН БАЙГ

2016.04.20 read count: 181