МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН”-ИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас Монгол улсын нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН”-ий Үндэсний аварга шалгаруулах VII тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос шалгарсан шилдэг 48 багийн 96 оюутан оролцож сүүлийн шатанд МУИС-ийн “Best”, МҮИС-ийн “Үндэсний түүчээ”, ОТИС-ийн “Тулах цэг”, ИЗОУИС-н харьяа Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” клуб тус тус шалгарч үлдсэнээс Монгол Бизнес дээд сургуулийн Маркетингийн 4-р курсийн оюутан Г.Нямдорж, Татварын нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан П.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй “Бизнес спикер 1” баг “ТЭРГҮҮН” байр эзэлж, Алтан медаль, өргөмжлөл, 100 хувийн тэтгэлгээр ОХУ-ын хүссэн их дээд сургуульдаа 2,5 жил мастерийн сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдлаа.
Монгол Бизнес дээд сургуулийн захирал Э.Энхтайван Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, хүлээн авах үеэр: 2001 онд парламентийн мэтгэлцээний Анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” баг МУИС-ийн “Best” багууд сүүлийн шатанд өрсөлдөж Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” баг анхны аваргаар шалгарч байсан сайхан дурсамжаа хуваалцлаа.


2016.12.14 read count: 108