МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН АРУХАН ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“ИХ ЗАСАГ” ОУИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МОРИН ХУУР”-ын наадам 2017.3.24 –ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд харьяа, бүрэлдэхүүний 9 сургуулийн оюутнууд хуурын 2 чавхдасыг уянгалуулан өрсөлдсөнөөс ИЗОУИС-н харъяа Санхүү, нягтлан бодох бүртгэлийн МОНГОЛ БИЗНЕС сургуулийн 3В ангийн оюутан Арухан “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэнд баяр хүргэж цаашдын сурлага,урлаг, спортод нь өндөр амжилт хүсье.

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн "МОРИН ХУУРЧДЫН НААДАМ"-д

I байр: Монгол Бизнес сургуулийн 3в ангийн оюутан Арухан.
II байр: ХЗС-н 203р бүлгийн оюутан Дорждамба.
III байр: Чингис Соосе сургуулийн оюутан Тайвандорж.
IV байр: ХЗС-н 190р бүлгийн оюутан Уранчимэг.
V байр: ХЗС-н 304р бүлгийн оюутан Ганбаяр.
VI байр: ХЗС-н 408р бүлгийн оюутан Билгүүнбаатар нар орлоо.Наадамд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе.

2017.03.28 read count: 69