Маркетинг

Маркетинг хөтөлбөрийн агуулга нь шинжлэх ухаан, технологийн онол, судалгааны орчин үеийн арга зүйг эзэмшиж, шинэ мэдлэгийг бий болгох энтерпренер сэтгэлгээгээр хөгжүүлэх мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

ХӨТӨЛБӨРҮҮД


ЭРХЭМ ЗОРИЛГО

Маркетингийн шинжлэх ухааны онол арга зүйг эзэмшүүлж, оновчтой шийдэл хайх, манлайлах, энтерпренер хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэнэ.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

* Маркетингийн үндэс

* Маркетингийн менежмент

* Стратегийн менежмент

* Бизнес төлөвлөгөө

* Олон улсын маркетинг

* Байгууллагын зан төлөв

* Бизнесийн шинжилгээ

* Зар сурталчилгаа

* Үнэ бүрдэлт

* Борлуулалтын менежмент

* Хэрэглэгчийн зан төлөв

* Байгууллагын маркетинг

ОЛГОХ МЭДЛЭГ

* Дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих ерөнхий суурь мэдлэг

* Хувь хүний зан төлөв, ёс суртахуун, ёс зүй болон байгууллагын соёлын талаарх мэдлэг

* Байгууллагын тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг

* Бизнесийн гадаад болон дотоод орчны судалгаа хийх, үр дүнг тайлагнах замаар удирдлагын шийдвэр гаргахад мэдээлэл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх онолын мэдлэг

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

* Маркетингийн ерөнхий менежер

* Маркетингийн хэлтсийн дарга

* Борлуулалтын менежер

* Олон нийтийн харилцааны менежер

* Зар сурталчилгааны менежер

* Маркетингийн судалгааны менежер

* Их, дээд сургуульд маркетингийн багш, судлаач

* Төрийн байгууллагуудын эдийн засгийн чиглэлийн хэлтэс тасгуудад мэргэжилтэн

ХОЛБОО БАРИХ: Хичээлийн II байрын 306 тоот,

Бизнесийн Удирдлага, Мэдээлэл зүйн Тэнхим

Утас:361589-20