Магистрын элсэлтийн журам

Элсэлтийн журам

2.1. Бакалаврын зэрэгтэй тєгссєн, Сурлага-Сахилга-Санаачилгын голч дүн 3,51-ээс дээш оноотой, магистрантурт үргэлжлүүлэн суралцах чадвартай гэж улсын шалгалтын комисс зєвлємж гаргасан хүнийг мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн магистрантурт шууд элсүүлж болно.
2.2. Тєстэй ижил чиглэлийн бусад их, дээд сургууль, коллежийг эдийн засаг, БУ-ын бакалаврын зэрэгтэй тєгссєн бүх хичээлдээ С-ээс дээш үнэлгээ авсан хүн тус сургуулийн магистрантурт элсэж болно.
2.3. Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон авахдаа нийтэд зарласны үндсэн дээр бүртгэж, уралдаант шалгалтаар элсүүлнэ. Зарыг шалгалт авахаас нэг сараас доошгүй хугацааны ємнє гаргана. Элсэлтийг жил бүрийн 2 -р сарын 1 ба 10-р сарын 1-ны дотор захирлын тушаалаар батлагдсан тусгай комисс зохион байгуулж явуулна.
2.4. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэх үедээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
а). Иргэний үнэмлэх (паспорт);
б). Сургууль тєгссєн дипломын хуулбар (баталгаатай);
в). Элсэн суралцахыг хүссэн Єргєдєл;
г). Товч анкет (Ажил, байдлын тодорхойлолтын хамт);
д). Бүтээлийн жагсаалт;
е). Магистрын зэрэг горилох сэдвийн нэр;
ж). 3 х 4-ийн 2 хувь зураг;
з). Элсэлтийн хураамж төлсөн баримт
2.5. Магистрантурт элсэгчдээс гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч, мэргэжлийн чиглэлээр ярилцлага явуулж сонгон шалгаруулж авна.
2.6. Тус сургуулийн дэргэдэх Сургалт Арга Зүйн Зєвлєл (САЗЗ) нь горилогчийн бүрдүүлсэн материал, элсэлтийн шалгалтын дүнг хэлэлцээд бололцоотой гэж үзвэл түүнийг магистрантурт элсүүлэх тухай протокол үйлдэж, судалгааны сэдэв, ажлын удирдагч, сургалтын тєлєвлєгєєнд хамаарах мэргэжлийн хичээлийг зааж єгнє. Энд суралцагчийн саналыг харгалзсан байна.
2.7. Магистрантурт элсэгч тушаал гаргахаас ємнє єєрийнхєє захиалагч (ивээн тэтгэгч) байгууллагатай гэрээ хийж, сургалтын тєлбєрийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
2.8. Элсэлтийн шалгалтын дүн, САЗЗ-ийн хурлын протокол, захиалагч байгууллагын гэрээг үндэслэн магистрантурт элсүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар эцэслэн баталгаажуулна.