Магистрын хөтөлбөр

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, өрсөлдөх чадвар бүхий судлаач мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

* Бизнесийн өрсөлдөөн болон орчин, нөхцөл байдлыг судлан магистрын хөтөлбөрийг нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент гэсэн чиглэлүүдээр мэргэшүүлэх

* Мэдээллийн технологи дээр суурилан магистрын сургалтыг орон нутагт явуулах

* БНХАУ, Япон улсын хамтарсан сургуулиудтай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн элсэлт, төгсөлтийг зохион байгуулж, сургалтын өдөр тутмын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих;

* БНХАУ, Япон улсын хамтарсан сургуулиудын хөтөлбөрийг хариуцсан ажилтан, захирлуудтай байнгын холбоотой ажиллаж мэдээлэл солилцон, сургалтын үйл ажиллагаа болон оюутны талаарх асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх;

ЭЛСЭЛТИЙН БОДЛОГО

Тус хөтөлбөр нь суралцагсадын сонирхол, ажлын бололцоо, эрэлт хэрэгцээнд тулгуурласан:

* Өдөр, эчнээ

* Бямба гарагийн гэсэн хичээллэх хэлбэр өөр өөр байх,

* Мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай байх

СУРАЛЦАХ МЭРГЭЖИЛ

* Бизнесийн менежмент

* Нягтлан бодох бүртгэл

СУРАЛЦАХ ХУГАЦАА

Сургалтын хугацаа нь Үндсэн анги 1-2 жил, Бямба гарагийн анги 2 жилээр тус тус суралцаж төгсөнө. Мөн олон улсын хамтарсан хөтөлбөрт 2 жил суралцах боломжтой.


ДАВУУ ТАЛ

Хамгийн богино хугацаанд Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөх боломжтой.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэж тодорхой шийдэлд хүрдэг арга барилыг эзэмшинэ.

ХОЛБОО БАРИХ

Монгол Бизнес ДС-ийн А байрны 203 тоот өрөө

Утас: 361589, 366995

И-мэйл: mbi@mbi.edu.mn