Гадаад хэлний тэнхмийн он цагийн товчоон

1991-1992 оны хичээлийн жилд

  • Гадаад хэлний тэнхим 3 багштайгаар байгуулагдав.
  • Тус тэнхмийн багш Д. Борхүү, Гёмери “Хөлгүй баячууд” номыг орчуулж, хэвлүүлэв.

1996- 1998 оны хичээлийн жилд

  • Энхтайваны корпусын шугамаар АНУ-н мэргэжилтэн Betsy Collins багш ирж 2 жил гаруй манай сургуульд ажиллав.

1998-1999 оны хичээлийн жилд

  • Тэнхмийн багш дэд проф. Д. Гантөмөр “Mongolian-English, English-Mongolian dictionary” толь бичиг гаргав.
  • Тус тэнхмийн багш дэд проф Д. Борхүү “Banking”, “Accounting” толь бичиг гаргав.
  • Энхтайваны корпусын шугамаар АНУ-с Eric Mercer, Mrs. Smiths багш нар ирж тус сургуульд 2 жил орчим ажиллав.

1999-2000 оны хичээлийн жилд

  • Орос хэлний багшаар Мария Кенжибековна багш ажилаж эхлэв.
  • Орос хэлний баярыг анх удаа зохион явуулж жил болгон уламжлал болгон уламжлал болгон тэмдэглэдэг болов .
  • Дэд проф. Д. Гантөмөр, Б. Жигжидсүрэн нар “Some Methods of Teaching Business English”, “From Small Business to the Corporations” гарын авлагыг тус тус хэвлүүлэв.
  • Дэд проф. Д. Борхүү, Д. Гантөмөр нар “Business English Course” гарын авлага гаргав.

2004-2005 оны хичээлийн жилд

  • Тус тэнхимийн эрхлэгч асан багш Б. Жигжидсүрэн, Ж. Мөнхбаатар нар “Business English” сурах бичгийг оюутан, багшийн ном болон дасгалын номын хамт хэвлүүлэн сургалтанд хэрэглэж эхлэв.
  • Англи хэлний “Best of the best” тэмцээнийг оюутнуудын дунд зохион явуулдаг болов.

2006-2007 оны хичээлийн жилд

  • Тэнхмийн багш Э. Амгалан Австраль улсын Ла Тробын их сургуульд магистрийн зэрэг хамгаалж ирэв.
  • МБДС-н ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд англи хэлний олимпиад зохион явуулдаг болов.

2007-2008 оны хичээлийн жилд

  • Тэнхимийн багш магистр Ц. Болормаа “Учебное пособие по русскому языку” орос хэлний сурах бичиг гаргав.
  • ОХУ-н мэргэжилтэн багш Л. Тихомировна тус сургуульд ажиллахаар 3 жил хамтран ажиллав.

2010-2011 оны хичээлийн жилд

  • 2010 оны 9 сарын 6-8 Япон улсын Токушимагийн их сургуультай хамтран багш оюутны олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан бага хурлыг анх удаа зохион байгуулаа.
  • Япон улсын иргэн Мамору Сенза тус сургуульд япон хэлний багшаар ирж ажиллав.

2011-2012 оны хичээлийн жилд

  • Оюутан солилцооны шугамаар МБДС-н 4 оюутан 1 сарын хугацаатай Токушимаагийн их сургуульд зочилж, эрдэм шинжилгээний 3-р бага хуралд оролцов,
  • Япон улсын Токушима их сургуультай хамтарсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний 4, 5-р бага хурал МБДС дээр зохион байгуулагдав.
  • Токушимагийн их сургуультай хамтран англи, япон хэлний online сургалтыг эхлүүлэв.

2012-2013 оны хичээлийн жилд

  • Япон улсын Токушима их сургуультай хамтарсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний 6-р бага хурлыг зохион байгуулав.
  • Токушимагийн их сургуультай хамтран япон-монгол хэлний online сургалтыг эхлүүлэв.

2013-2014 оны хичээлийн жилд

  • Япон улсын Токушима их сургуультай хамтарсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний 7-р бага хурлыг зохион байгуулав.
  • Оюутан солилцооны шугамаар МБДС-н 1 оюутан 1 сарын хугацаатай Токушимаагийн их сургуульд зочилж, эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

2014-2015 оны хичээлийн жилд

  • Япон улсын Токушима их сургуультай хамтарсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний 8-р бага хурлыг зохион байгуулав.
  • Оюутан солилцооны шугамаар МБДС-н 1 оюутан 1 сарын хугацаатай Токушимаагийн их сургуульд зочилж, эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.
  • Япон улсын Токушима их сургуулийн хүндэт багш Охаши болон түүний оюутнуудад “Монгол соёл-Монголын уламжлалт тоглоом, наадгай” сэдвээр илтгэл тавин, сонирхууллаа.
  • ИЗОУИС-аас зохион байгуулсан англи хэлний олимпиадад 3а ангийн оюутан Балжинням овогтой Долгорсүрэн амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртлээ.