Гадаад харилцаа


Монгол Бизнес дээд сургууль байгуулагдсан үеэсээ эхлэн гадаадын их дээд сургуулиуд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан бие биенээсээ туршлага судлах замаар багш, оюутнуудаа хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал тавин ажиллаж байна. Эхний жилүүдэд АНУ-ын Энхтайвны корпус, НҮБХХ (UNDP), АНУ, Япон, Герман, ИБУИНВУ (Англи), Энэтхэгийн ЭСЯ зэрэг манай оронд ажиллаж байгаа гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний дэмжлэгтэйгээр 1992/93 оны хичээлийн жилээс эхлэн гадаадын мэргэжилтэн багш нар тус сургуульд 1,5 – 3 жилийн гэрээтэй ажиллаж, англи, орос болон япон хэлний сургалтанд оролцдог байлаа. Энэ хамтын ажиллагаа маань одоог хүртэл үргэжилж, өргөжсөөр байгаа.

1994 оноос эхлэн Монгол Бизнес дээд сургуульд ажиллаж байсан гадаадын багш нараас дурьдахад: Betsy Collins /АНУ/, Eric Mercer /АНУ/, Mrs. Smiths/АНУ/, Douglas Thomson /АНУ/, Мария Кенжибекова /ОХУ/, Людмила Тихомирова /ОХУ/, Галина Барамыкова /ОХУ/, Масако Сэнзай /Япон улс/ нарын багш нарыг дурьдаж болно. 2013-2014 оны хичээлийн жилд АНУ-с ирсэн багш Сои Чиү англи хэлний ярианы хичээл зааж байсан.

2004-2007 онуудад манай сургуулийн 2 багш Австрали улсын La Trobe болон Curtin Их Сургуулиудад магистрийн зэрэг хамгаалж, зарим багш нар Австрали улсын Curtin Их Cургууль болон НУУ-ын Тєв Европын Их сургууль (CEU)-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан ба 5 багш давхардсан тоогоор нийтдээ 8 удаа Лондон, Москва, Cөүл, Ханой, Бангкок, Колорадо, Берлин, Будапешт, Сиамин, Алма-Ата хотын их, дээд сургуулиудад олон улсын эрдэм шинжилгээний хурал, зєвлєлгєєнд оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

2009 оны 10-р сард Япон улсын Токушимагийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулснаар багш оюутны эрдэм шинжилгээний хамтарсан бага хурлыг жил тутам зохион байгуулах, олон улсын зуны сургалтанд МБДС-н оюутнуудыг хамруулах, англи- япон хэлний онлайн /online/ хичээл явуулах зэрэг ажлуудыг жил болгон амжилттай зохион байгуулж байна.

2011 онд манай сургуулийн удирдлагууд Tokushima Их Сургуульд зочилж тус сургуулийн үүсгэн байгуулагч Б. Эрдэнэсүрэн Токушимагийн их сургуулийн оюутнуудад лекц уншжээ.

2012 оны 3 сарын 16 нд Токушимагийн их сургуулийн профессор Макото Охаши-д МБДС-н Хүндэт Докторын зэрэг гардууллаа.

2015 оны 9 сард МБДС нь Хятад улсын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар харилцан оюутан солилцон суралцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн 17 оюутан МБДС дээр 1 жилийн хугацаатай 3-р курсэд нэг жил амжилттай суралцав. а. Мөн тус сургуулийн дэргэд “Монгол улсын эдийн засгийн хуулийн судалгааны төв” ТББ ажиллаж байна.

2016 оны 4-р сард ӨМӨЗО-ны СЭЗИС-н багш нарыг Докторын сургалтын өмнөх монгол, англи хэлний бэлтгэлд суралцуулах гэрээнд гарын үсэг зурснаар тус сургуулийн докторын сургалтад хамрагдах гэж буй 12 докторант багш монгол, англи хэлний сургалтад МБДС дээр хамрагдсан.

2016 оны 9-р сард Монгол улсын Монгол Бизнес дээд сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Хятад улсын ӨМӨЗО-ны Санхүү Эдийн засгийн Их Сургууль хамтран гурван талын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

2016 оны 9-р сар. ӨМӨЗО-ны СЭЗИС-н 20 оюутан 3+1 хөтөлбөрийн дагуу МБДС дээр 1 жилийн хугацаатай суралцахаар хүрэлцэн ирсэн.

2017 оны 2-р сарын 24 “International students’ concerns” олон улсын оюутны 8-р бага хурал МБДС дээр амжилттай зохион байгуулагдлаа.

2017 оны 3-р сар. Гурван талын хамтарсан сургууль байгуулах гэрээнд гарын үсэг зурсан.


Гадаад багш нарын ажиллаж байсан хичээлийн жилүүд:

1992-1994 Betsy Collins (USA) /англи хэл/
1994-1995 Mrs. Smith (USA) /англи хэл/
1995-1996 Eric Mercer (USA) /англи хэл/
1996-1998 Тихомировна Л.Л /орос хэл/
1997-1998 Mr. Johnson /англи хэл/
1997-1998 Mrs. Ball /англи хэл/
1997-1998 Ms Miller /англи хэл/
1996 -1998 Барамыкова Г. Я. /орос хэл/
1998-1999 Гармаева Д. И. /орос хэл/
1998-1999 Mrs. Judith Kolbas /англи хэл/
2005-2010 Мария Кенжибекова /орос, анги хэл/
2009-2010 Масако
2010-2011 Масако Сензай /япон хэл/
2013-2014 Ms. Soyee Chui /англи хэл/