Бүрдүүлэх материал

Магистрантурт элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх / Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /эхтэй нь тулгаж үзнэ/
  • Цээжзураг 3 хувь /3*4/
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  • Анкет /татаж авах/

Гадаадын иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Засгийн газар, сургууль хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллагын бичиг
  • дэлгэрэнгүй анкет /тусгай маягтаар/
  • эрүүл мэндийн тодорхойлолт
  • гадаад паспорт ба гадаад паспортын хуулбар
  • өмнөх шатны боловсролын үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар /орчуулгын хамт/
  • элсэлтийн хураамж тушаасан баримт
  • 4х3 хэмжээтэй цээж зураг 3 хувь