Үүсэл: “Монгол Бизнес” дээд сургууль 1991 онд анх байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн үеийн анхны тэнхим нь Эдийн засаг - Менежментийн тэнхим буюу одоогийн Бизнес Удирдлага Мэдээлэл Зүйн тэнхим юм.

Удирдлага: Тус сургуулийг анхлан үүсгэн байгуулагч, одоогийн Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга доктор, профессор Б. Эрдэнэсүрэн захирал, тэнхимийн эрхлэгчийг давхар хариуцаж байсан бөгөөд 1991 оноос ЭЗШУ-ны доктор, профессор, сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал асан Г. Пүрвээ 2001 он хүртэл ажиллаж, 2001-2011оны хооронд доктор, профессор Д. Пүрэв, 2011-2012онд доктор, дэд профессор Д.Өнөрсайхан, одоо доктор Ж.Энхбаяр ажиллаж байна.

Үндсэн сургалт: Эдийн засаг- менежмент, аялал жуулчлалын менежмент, маркетингиар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр, Эдийн засаг- менежментээр мэргэшсэн магистр бэлтгэх үндсэн сургалтын ажлыг тус тэнхим зохион байгуулан зохицуулж байна.

Төгсөлтийн байдал: Бизнесийн удирдлагын тэнхмийн удирдлага зохицуулалтаар өнгөрсөн хугацаанд 2012 оны байдлаар 16 удаагийн төгсөлтөөр эдийн засаг менежментээр мэргэшсэн 400 гаруй мэргэжилтэн/бакалавр/ бэлтгээд байна. Манай “Үндсэн” бүтээгдэхүүн болох төгсөгчдийн маань “ажил олгох ” дундаж түвшин жил бүр 83,2 -94,6 хувийн хооронд хэлбэлзэж өөрийн орны ижил төстэй бусад их дээд сургуулиудтай зэрэгцүүлэхэд /дундаж нь 68,4%/ ихээхэн өндөр үзүүлэлт юм. Түүнээс гадна манай төгсөгчдийн 15% гаруй нь гадаадын их дээд сургууль, элчин сайдын яам, олон улсын болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн хамтарсан нэгжүүдэд хариуцлагатай алба хашиж байгаагийн зэрэгцээ, 15 хүн гадаад/АНУ, Япон, ОХУ, ХБНГУ, БНХАУ гэх мэт/, дотоодын их сургуульд дараагийн шатны сургалтанд хамрагдаж байна.

Тэнхимийн өргөжилт: ЭЗМТ-нь удирдлага зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний хувьд ийнхүү зөвхөн “өөрөө” өргөжсөнөөр барахгүй өнөөдөр тус сургуулийн томоохон нэгж болох СНББШТ-ийг 1999-2000 онд, мэдээлэл технологийн тэнхимийг 2003 /2004 оны хичээлийн жилд өөрийн бүрэлдэхүүнээс өрх тусгаарлан гаргасан болно. 2011/2012 оны хичээлийн жилд тус тэнхим Мэдээлэл Технологийн Тэнхимтэй нэгдэн Бизнесийн Удирдлага Мэдээлэл Зүйн Тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2016.04.04 read count: 371