2017 оны 4 дүгээр сарын 12-17 ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Жан Шу Лин тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд айлчиллаа.
Монгол бизнес дээд сургууль болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулиуд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 3+1 хамтарсан хөтөлбөр, докторын сургалтын бэлтгэл, богино хугацааны сургалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, танилцах аялал зэргийг амжилттай хэрэгжүүлж, дээрх хөтөлбөрүүдэд 150 гаруй багш, оюутныг хамруулаад байна.
Энэ удаагийн албан айлчлалаар 3+1 хөтөлбөрт хамрагдах оюутнуудын хамрах хүрээг өргөжүүлж хэл шинжлэлийн мэргэжлийн оюутнуудыг хамруулахаар тогтож, түүнчлэн, Монгол бизнес дээд сургуулийн оюутан, магистрантуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн тэтгэлгээр суралцуулах асуудлуудаар тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол бизнес дээд сургуулийн 15 оюутан, 5 магистрант БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн тэтгэлгээр тус сургуульд суралцах юм.
2017.04.18 read count: 338