​БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Хан Пэн тэргүүтэй багш, оюутнууд айлчиллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Хан Пэн тэргүүтэй багш, оюутнууд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус сургуульд ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагаа болон хамтарч хийх судалгааны хамрах хүрээний асуудлуудыг түлхүү хөндөж ярилцав.

Зочид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа 3+1 хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзалт хийж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуулиас Монгол Бизнес дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд оролцож ая дууны түрлэг өргөн, хуурын татлага толилуулав. Түүнчлэн 3+1 хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуульд 1 жилийн хугацаатай суралцах тус сургуулийн 1-р курсийн оюутнуудад зөвлөгөө өгч тэднийг хүлээн авах бүх бэлтгэл хангагдсаныг дуулгасан нь оюутнуудад их урам зориг өглөө.


2016.11.29 read count: 197