Бизнес Спикер Клуб

КЛУБИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Оюутан залуусыг өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодлыг илэрхийлж аливаа асуудлыг олон өнцгөөс харж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой ирээдүйн удирдагч, ажил хэрэгч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэхэд клубийн эрхэм зорилго оршин. Түүнчлэн “МОНГОЛ БИЗНЕС” ДС-ийн нэрийн өмнөөс дүүрэг, хот, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилтай оролцож сургуулийн нэр хүндийг өндөрт өргөхөд бидний бас нэг зорилго оршдог.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Оюутан залуусыг өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодлыг илэрхийлж аливаа асуудлыг олон өнцгөөс харж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой ирээдүйн удирдагч, ажил хэрэгч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэхэд клубийн эрхэм зорилго оршин.

Түүнчлэн “МОНГОЛ БИЗНЕС” ДС-ийн нэрийн өмнөөс дүүрэг, хот, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож сургуулийн нэр хүндийг өндөрт өргөхөд бидний бас нэг зорилго оршдог.

КЛУБИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Клубийн тэргүүн

Б.Анхбаяр /IV курсийн оюутан/

Клубийн удирдах зөвлөл

Э.Энхманлай /II курсийн оюутан/

Г.Шинэбаяр /II курсийн оюутан/

Н.Ану-Үжин /II курсийн оюутан/

Г.Мөнхсүх /II курсийн оюутан/

ТҮҮХЭН ЗАМНАЛ

БМэтгэлцээний “Бизнес Спикер” клуб нь анх 1998 оны 11-р сарын 29-нд үүсэн байгуулагдсан юм. Тус клуб үүсэн байгуулагдсанаас хойш улсын болон нийслэлийн тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Бидний гаргасан амжилтаас дурдвал:

2006 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нээлттэй Парламентын Мэтгэлцээний тэмцээнд 2-р байр

2006 онд Парламентын Мэтгэлцээний клубүүдийн чансаа тогтоох тэмцээний 2-р байр

2006 онд БГД-т Мэтгэлцээний Speaker клубийг Мэтгэлцээний холбоотой хамтарч байгуулав.

2006 онд Баянгол дүүргийн аварга шалгаруулах Парламентын Мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгч

2006 онд Баянгол дүүргийн Ахмадууд, залуу багш нарын дунд нээлттэй Парламентын Мэтгэлцээний тэмцээн, сургалт зохион байгуулсан

2007 онд Баянгол дүүргийн “Шилдэг мэтгэлцээний клуб” өргөмжлөл

2008 онд Улаанбаатар хотын Парламентын Мэтгэлцээний шилдэг 30 клубийн “Шилдэг клуб”-ээр шалгарч байсан түүхтэй билээ.

2014 онд Улаанбаатар хотын Парламентын Мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Бизнес Спикер клубийн “SUNRISE” баг тэргүүн байр эзэлсэн.

2014 онд хөгжил бол оролцоо сэдэвт парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Бизнес Спикер клубийн “SUNRISE” баг дэд байр эзэлсэн.

2015 онд Оюутны хөгжлийн “Гэргэгэ клубээс” зохион байгуулсан Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох тэмцээнд Бизнес Спикер клубийн “SUNRISE” баг I байр эзэлсэн.

2015 онд Хөгжил бол оролцоо сэдэвт Нийслэлийн аварга шалгаруулах Парламентын Мэтгэлцээний тэмцээнд Бизнес Спикер клубийн “SUNRISE” баг II байр эзэлсэн.

2016 онд Парламентын Мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээний Улсын аваргаар, Бизнес Спикер клубийн “SUNRISE” баг шалгарсан


Зурагт Парламентын мэтгэлцээний Улсын аварга Бизнес Спикер клубийн “SUNRISE” багийн гишүүн, Бизнес Спикер Клубийн Тэргүүн, Маркетингийн IV курсийн оюутан Г. Нямдорж, Бизнес Спикер Клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, Татварын Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн IV курсийн оюутан Т. Ариунжаргал нар Сургуулийн Захирал Профессор Э.Энхтайваны хамт