Бизнесийн эдийн засаг

Мэргэжлийн зориулалт:

Улсын болон хувийн бизнесийн салбарт эдийн засагч, аж ахуй хоршоолол, компанид гүйцэтгэх захирал, удирдагч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хэтийн төлөв байдал, эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох шинжээч мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн эдийн засгаар мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь ерөнхий эрдмийн болон салбарын шинжлэх ухааны онол практикийн гүн бат мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, тооцож төлөвлөж чаддаг, интернет болон дотоод сүлжээгээр харилцах чадвартай, удирдах ажлын сэтгэл зүйн болон логикийн зохих бэлтгэлтэй ямарваа ажлыг удирдан зохион байгуулах, асуудлыг зөв үнэлж дүгнэн шийдвэрлэх, бодлого боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг бие даасан бүтээлч сэтгэлгээтэй болсон байх ёстой. Бизнес ажил хэргийн хүрээний болон олон нийтийн харилцааны өндөр соёлтой, үнэнч зан чанартай, ажлын үр дүнг гол удирдлагаа болгон, үүргээ ухамсарласан байхын зэрэгцээ мэргэжилтэй холбогдсон хууль эрх, санхүү бизнесийн тухай хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болсон байх ёстой.
Мэргэжилтний мэдлэг, чадвар:Үйлдвэрлэлийн процессийг оновчтой түвшинд хөтлөхөд шаардагдах эдийн засгийн шинжилгээ судалгааг гардан хийж, үйлдвэрлэлийг эдийн засгийн болон төслийн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох онол практикийн мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцааны бүрэлдэн тогтсон төлөв байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага аж ахуйн газар, пүүс компани, корпорацийн болон салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх чадвартай байхын зэрэгцээ мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.

2014.06.28 read count: 592