Бизнесийн менежмент

Магистрын сургалт
3.1. Магистрын єдрийн сургалт 1, 5 жил, харин эчнээ (Externat) сургалт нь 2, 5 жил байна.
а). Єдрийн сургалтанд элсэлтийн шалгалтын зохих болзлыг хангасан бакалаврын зэрэгтэй хүнийг хамруулна. Бизнесийн удирдлагын мэргэжлээр гүнзгийрүүлэн мэргэшүүлж, магистрантурт шууд сургах хугацаа 1, 5 жил. Харин Их, дээд сургуулийн 5 жилийн сургалт дүүргэсэн (дипломтой), эрдэм шинжилгээний зохих бүтээлтэй хүн сургалтын шахуу хєтєлбєрєєр нэг жилээр шууд суралцахыг зєвшєєрнє.
б). Эчнээ магистрантурт их, дээд сургууль, коллежид 2-оос дээш жил ажиллаж байгаа БУ-ын эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтныг биечлэн хийж буй судалгааны ажлын чиглэлээр нь суралцуулна. Сургалтын хугацаа 2, 5 жил байна. Суралцагсдын онцлог, санал бодлыг харгалзан зайн сургалтыг эчнээ хэлбэртэй хослох боломжийг ашиглаж болно. Гагцхүү магистрантурыг дүүргэсэн эсэхийг шаардлагатай кредит цагийн агуулгаар тооцно. Эрдэм шинжилгээний бүтээлтэй гэдэгт:
- Магистрын зэрэг хамгаалах чиглэлээрээ 1-ээс доошгүй судалгааны шинжтэй єгүүлэл бичиж нийтлүүлсэн;
- Хоёр хэвлэлийн хуудаснаас доошгүй эрдэм шинжилгээний шинжтэй товхимол хэвлүүлсэн;
- Мєн чиглэлээрээ судалгааны сэдэв, тєсєлд оролцож, хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвисан, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний шинжтэй хуралд илтгэл тавьж 3-aaс доошгүй удаа оролцох гэх мэт шаардлагуудыг хангасан байхыг хэлнэ.
3.2. Магистрантурын сургалтын тєлєвлєгєє, хичээлийн хєтєлбєрийг боловсруулахад БСШУ-ны Сайдын 2001 оны 348 дугаар тушаалаар баталсан үлгэрчилсэн журмын холбогдох заалтуудыг удирдлага болгох ба сургалт үндсэндээ судалгаа-шинжилгээний чиглэлтэй байна.
3.3. Магистрын сургалтын хэмжээ нь сургалтын хэлбэрээс шалтгаалан 30-34 багц цаг байх ба үндсэн мэргэжлийн ба мэргэших чиглэлээр 18 багц цагаас доошгүй, судалгааны арга зүйн чиглэлээр 3-аас доошгүй багц цаг, гадаад хэлний хичээл 3-аас доошгүй багц цаг, сонгон суралцах хичээл 1 багц цаг, магистрын ажил 6 багц цаг байна. Түүнчлэн адил тєвшний сургалт эрхэлдэг сургалтын єєр байгууллагаас 6-аас доошгүй багц цагийг цуглуулсанг тооцуулж болно.
3.4. Магистрантын хамгаалах сэдэв, сургалтын хэлбэрийг харгалзан танхимд хичээллэх ба бие даах ажлын цагийн харьцааг сургалтын тєлєвлєгєєгєєрєє дамжуулан чанарыг доортгохооргүй тєвшинд зохицуулна.
3.5. Сургалтын тєлєвлєгєєг мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, ажлын удирдагч нар нарийвчлан боловсруулж тэнхимийн хурлаар хэлэлцүүлж захирлаар батлуулна. Тєлєвлєгєєний хэрэгжилтийг зохион байгуулах, хянах судалгаа мэдээлэл гаргах ажлыг мэргэжлийн тэнхим (эсвэл орон тоо бүхий ажилтантай бол уг хүн) хариуцаж, зохицуулах ба сургалтын тєлєвлєгєє хєтєлбєрийг боловсруулахдаа Гэгээрлийн Сайдын 1998 оны 255-р тушаалаар баталсан “Сургалтын баримт бичиг боловсруулахад баримтлах журам” -ын 12, 15, 16, 17, 18, 19-дахь заалтуудыг удирдлага болгоно.
3.6. Магистрантурт багшлах хүмүүс нь тухайн чиглэлээрээ сайн мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй, шинэлэг, ахисан тєвшний мэдлэг олгох чадвартай хүн байна.
3.7. Магистрант нь гадаад хэл (англи хэл TOFEL-ийн 450 оноо, орос хэлний ТРКИ-гын 2 дугаар түвшнээс доошгүй байна), хамгаалалт хийх мэргэжлийн чиглэлийн шалгалтыг В-ээс доошгүй үнэлгээтэйгээр хамгаалалтаас ємнє єгсєн байна. Тэнхимийн эрхлэгчийн саналд үндэслэн захирлын тушаалаар томилсон тус бүрдээ 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс уг шалгалтуудыг авна.
3.8. Шалгалтын дүн нь МБДС-д албан ёсоор мєрдєгдєж байгаа багц цагийн үнэлгээний зарчимтай дүйцэж А, В, С, D, F зэрэглэлээр тодорхойлогдоно. Магистрантын голч дүн 3,0-оос доошгүй байх бєгєєд тєлєвлєгєє ёсоор орох хичээлүүдэд С-ээс доошгүй үнэлэлт авбал зохино.
3.9. Магистрантурт суралцагсдад сургууль номын сан, интернэтээр үнэ тєлбєргүй үйлчилнэ.

Дєрєв. Магистрантын судалгааны ажил, түүнийг хамгаалуулах тухай
4.1. Магистрант сэдвийнхээ дагуу судалгааны ажил явуулж, эрдэм судлалын ажлын арга барилын дээшлэлт, үзсэн хичээлүүдийнхээ утга агуулгыг уялдуулан нэгтгэж дүгнэлт єгєх чадвар зэргийг илэрхийлхүйц хэмжээнд бүтээл туурвиж хамгаална.
4.2. Магистрант бүр мэргэжлийн тодорхой чиглэл (хичээл)-ээр єндєр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг дагалдан ажиллахаар бодож, судлах сэдэв болон удирдагч багшийг тэнхимээс албан ёсоор тогтоож єгнє. Тэд магистрантад арга барилын зєвлєгєє єгч, тусалж ажиллах үүрэгтэй.
4.3. БСШУ-ны Сайдын 2001 оны 348-р тушаалын хавсралтаар баталсан үлгэрчилсэн дүрмийн зургаад дурдсан бүх заалтыг баримтална.
4.4. Зэрэг горилсон бүтээлийг магистрын зэрэг хамгаалахаас нэг сарын ємнє МБДС болон Эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хэмжээнд зарлаж, горилсон ажил(бүтээл)-ыг сургуулийн номын санд тавьж, нийтэд толилуулсан байна. Амжилттай хамгаалсан магистрын бүтээлийн нэг хувийг сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний фондод бүртгэн авч нийтэд ашиглуулна.
4.5. Магистрын ажил нь 50 мєрєєр компьютерт шивсэн, 60-аас доошгүй хуудастай байх ба эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлд тавьдаг ерєнхий шаардлагын жишгийг баримтална.
4.6. Магистрант урьдчилсан хамгаалалтад орохдоо судлах хичээлийн программыг бүрэн биелүүлж, багц цагаа цуглуулж, гадаад хэл, мэргэжлийн шалгалтуудыг оруулан голч дүн 3,0-оос доошгүй үнэлгээтэй байх ба багц цагийн бүрдүүлэлтээ баталгаажуулсан байна. Сургалтын тєлєвлєгєє ёсоор үзэх хичээлүүдийг оруулан тооцсон магистрын голч дүнгийн тєвшин 3-аас доошгүй байна. Магистрын ажлын урьдчилсан хамгаалалтыг уг ажлыг хариуцсан ажилтан мэргэжлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж, бүтээлийг Хамгаалуулах Зєвлєлийн хуралдаанд оруулахаар протокол гаргана.
4.7. Уг протоколд магистрантын ажилтай уялдсан асуулт, хариулт санал, шүүмжлэл, эцсийн шийдвэр, жинхэнэ хамгаалалт хийх хугацааны тов, албан ёсны 2 шүүмжлэгчийг (нэг нь гадны хүн байна) нэр цохож тусгасан байвал зохино.
4.8. Магистрант єєрийн бүтээлд зохих засвар, нэмэлт тодруулалтаа урьдчилсан хамгаалалтаас хойш 14 хоногт багтаан бүрэн хийсний дараа 1 сарын дотор уг бүтээлээ Хамгаалуулах Зєвлєлийн хурлаар хэлэлцүүлж жинхэнэ хамгаалалт хийнэ. Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зєвлєлийг БСШУ-ны Сайдын 2001 оны 348 дугаар тушаалын хавсралтаар баталсан Үлгэрчилсэн журмын дєрвийн 30 дахь заалтын дагуу байгуулна.
4.9. Магистрын бүтээлийн хураангуй (товч танилцуулга)-г 45 мєртэй, А5 цаасны 20 хүртэл хуудсанд багтаан монгол (эсвэл гадаадын аль нэг түгээмэл хэлээр)-оор бичиж, жинхэнэ хамгаалалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн ємнє Хамгаалуулах зєвлєлийн гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн байна. Ажил, хураангуйгаа монголоор бичсэн тохиолдолд З хүртэл хуудсанд багтааж аль нэг түгээмэл гадаад хэл (англи, орос) дээр бичсэн бүтээлийнхээ товч танилцуулга (резюме)-ыг Хураангуйд хавсаргана.
4.10. Хамгаалуулах зєвлєлийн хуралдааныг нээлттэй хэлбэрээр зохион байгуулна.
4.11. Хамгаалалтад магистрын ажлын албан ёсны шүүмжлэг-чийг биечлэн оролцуулахыг эрхэмлэнэ.
4.12. Хамгаалуулах хуралдаанд урьдчилсан хамгаалалтын хуралдааны протокол, удирдагчийн тодорхойлолт, шүүмжлэгчдийн санал, горилогчийн бүтээлийн жагсаалт, судалсан хичээлийн шалгалтын дүн, багц цагийн бүрдэлтийг хуралдааны нарийн бичгийн дарга дэс дараалан танилцуулна.
4.13. Магистрант єєрийн бүтээлийн товч агуулга, хамгаалах үндсэн асуудалтай холбогдсон судалгаа дүгнэлтээ 15 минутад багтааж илтгэсний дараа асуулт хариулт чєлєєтэй (нээлттэй) явагдаж, Зєвлєлийн таслах эрхтэй гишүүн бүр єєрсдийн саналаа 3 минутад багтааж илэрхийлж болно.
4.14. Хамгаалуулах зєвлєлийг гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэй үед хуралдуулах ба оролцогчдын 75-аас доошгүй хувийн санал (нууцаар хураах) авсан хүнд магистрын зэрэг олгох шийдвэрийг уг зєвлєлєєс гаргана. Эл шийдвэрийн үндсэн дээр МБДС-ийн захирлын тушаалаар магистрын зэргийн диплом олгоно.
4.15. Магистрын сургалтын тєлєвлєгєєг биелүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар дипломын ажлаа хугацаанд нь боловсруулж дуусаагүй горилогчийн хамгаалах хугацааг нэг жилээр хойшлуулж, түүний зардалд дүйцэх тєлбєрийг авна.
4.16. Магистрын зэрэг олгох тухай захирлын тушаал гаргахын тулд дараах баримт бичиг бүрдүүлнэ. Үүнд:
а). Хамгаалуулах зєвлєлийн хуралдааны протокол тогтоол;
б). Нууц санал хураалтын тухай тооллогын комиссын тогтоол;
в). Уг ажлын удирдагчийн тодорхойлолт;
г). Албан ёсны шүүмжлэгчийн дүгнэлт;
д). Тэдгээрт магистрантын єгсєн хариулт;
е). Бакалаврын зэрэг эзэмшсэн дипломын нотариатаар баталгаажсан хуулбарыг бүрдүүлсэн байна.
4.17. Магистраар тєгсєгч нь сургуулийн архивт дараах материалыг 7 хоногийн дотор бүрдүүлж єгнє. Үүнд:
а). Бүтээл ба түүний хураангуй (тус бүр нэг хувь);
б). Магистрын дипломын хуулбар;
в). Дэлгэрэнгүй бүртгэл (1-р маягт);
г). Хамгаалуулах зєвлєлийн хуралдааны протокол тогтоол;
д). Удирдагчийн тодорхойлолт;
е). Магистрын ажлын талаарх албан ёсны шүүмжүүд;
ж). Сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчийн гарын үсэгтэй ажил байдлын тодорхойлолт;
з). Тэнхим, сургуулийн номын сан, санхүү, аж ахуйтай тооцоо хийсэн тойрох хуудас.

Тав. Магистрын сургалтын зардал, тооцоо
5.1. Магистрантурт суралцагчдын сургалтын тєлбєрийг гарах зардал инфляцийн түвшинг харгалзан сургуулийн захиргаа жил бүр шинэчлэн мєрдєж болно.
5.2. Магистрантурт хувийн болон байгууллагын зардлаар суралцаж болох бєгєєд сургалтын зардлаа жил бүр тодруулан тооцуулж хичээлийн жилийн эхэнд сургуулийн дансанд тушаана.
5.3. Магистрантурт суралцагч нь захиалагч (ивээн тэтгэгч) байгууллагатай гэрээ хийсэн бол зохих журмын дагуу тэтгэлэг авна. Ингэхдээ магистрантурт єдрєєр суралцах тєлбєр нь тус сургуулийн бакалаврын сургалтын тєлбєрєєс 15%-иас багагүй байх, эчнээгээр суралцагсад єдрєєр магистрантын тєлбєрийн 2/3-той тэнцхүйц хэмжээнд тєлбєр тєлнє.
5.4. Магистрын сургалт явуулах, сэдвийг удирдаж зєвлєлгєє єгєх, шүүмж бичих, хамгаалалтад оролцохтой холбогдсон урамшлын асуудлыг сургуулийн сургалтын зардлын ерєнхий жишиг, инфляцын тєвшин, багшийн эрдмийн зэрэг цол, оролцсон байдлыг харгалзан, МБДС-ийн захирлын тушаалаар тухайн үед нь тогтоон єгч байна.
5.5. МБДС-ийн багш нар магистрантурт суралцвал тєлбєрийн асуудлаар сургуулийн захиргаатай хамтран гэрээ байгуулж, албан ёсны нэмэлт тохиролцоонд хүрсэн байна

2015.01.20 read count: 408